Ангилал: Нийгэм

“Монголын Эзэнт гүрэн ба Илхаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс” номын нэмэлт хийсэн хоёр дахь хэвлэл Анкара хотод хэвлэгдэв.

Монгол Улсын Элчин сайдын яамнаас эрхлэн гаргасан уг номонд Туркийн Сивас, Амасиа, Эрзурум, Ахлат, Мардин, Кыршехир, Кайсери, Нигде, Аксарай, Анкара зэрэг хотууд дахь монгол ноёд, хатдын бариулсан сүм, шашны сургууль, эмнэлэг, гүүр, дэн буудал, цайз болон тэдний бунхан, хөшөө дурсгалын зураг сэлтийг тавьж, баримт, тайлбарыг бичжээ.

“Blue Moon” арт галерейн Аялагч зураачдын клубын тэргүүн, уран бүтээлч, судлаач Б.Эрдэнэбатын “Бодол” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ. Уг үзэсгэлэн ирэх сарын 8-ны хүртэл гарах юм. Б.Эрдэнэбат нь уран барималч, уран дархан бөгөөд уран бүтээлүүдээс монгол ахуй, монгол ухаан, гэр бүл гэх нандин учгийг өөрийнхөөрөө, өөрийнхөө ертөнцөөр өгүүлснийг харах боломжтой.

Энэ сарын 27 буюу бямба гарагт The Colors хамтлагийн Өнөөдөр хэдэн он бэ? Ноён Тагтаа шинэ цомогийн нээлт Өргөө 2 кино театрын 2 давхарт Milk House Cafe -д 14:00 цагт болохоор боллоо. Анх машины гаражнаас эхэлсэн хамтлаг нь өдгөө White Arch Records-той 2013 оноос хойш хамтран ажиллаж анхны цомог нь худалдаанд гаргахад бэлэн боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээв.

Америкийн кино урлагийн академийн дээд шагнал “Оскар”-аас “Шилдэг жүжигчин” шагналыг дөрвөн удаа хүртсэн хүн ганцхан бий. Холливудын домог болон мөнхөрсөн тэр уран бүтээлч бол Кэтрин Хэпберн. Тэгвэл түүний энэхүү амжилттай жил нэг хүн эн зэрэгцэж магадгүй нь. Мерил Стрипийн тухай ярьж байгааг уншигч авхай ойлгосон биз ээ.

’’Showmasters works” ХХК-иас “Байгууллагуудын нэгдсэн шинэ жил” арга хэмжээг энэ сарын 29-нд Northland Function House-т зохион байгуулах гэж байна.

Шинэ жилийн баярыг олуулаа тэмдэглэхийн сайхныг өмнөх жилийн нэгдсэн арга хэмжээнд оролцсон цөөн ажилтнуудтай байгууллагуудын төлөөлөл дурсан, дахин зохион байгуулах саналыг хүргүүлжээ.

“Elle” сэтгүүлийн энэ сарын дугаарт Лондон хотноо сүр дуулиантай болсон “Victoria’s Secret-2014” загварын шоуны талаар бичжээ. Уг нийтлэлдээ дэлхийг байлдан дагуулдаг брэндийн “Exotic Traveler” загварын коллекцийг онцолсон байна.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён Хан Намнансүрэнгийн Хаант Орос Улсад хийсэн 100 жилийн өмнөх анхны айлчлалын тухай урьд нь хэвлэгдэж байгаагүй гэрэл зургууд, сонирхолтой дүрс бичлэг, тэдгээрээр бүтээсэн каталоги номын нээлт өнөөдөр 10:00 цагт Монголын Үндэсний түүхийн музейд болно.