Ангилал: Нийгэм

Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж энэ цаг мөчид улсын филармонийн уран бүтээлчдийн шинэ жилийн баярт зориулсан шилдэг хөгжмийн тоглолт болох тухай мэдээллийг хэвлэлийн хурлаас хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн А.Амарын “Монголын товч түүх”, Б.Ишдоржийн “Монгол Улсын хураангуй түүх”, Б.Буянчуулганы “Манж, Монгол холбогдсон түүхт байдал”, Н.Магсаржавын “Монгол Улсын шинэ түүх”, Л.Дэндэвийн “Монголын товч түүх”, Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх”-ийг багтаан хэвлэсэн “Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлтийн ёслолд ШУА, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, зохиолч, нийтлэлчдийн төлөөлөл оролцов.

“Оргил уулын дугуйн клуб”, “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” хамтран “Дугуйтай санта-2014” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ бямба гаригт “Дугуйтай санта” парадыг зохион байгуулахаар болсон байна.

Алдарт сийлбэрч Намхайдагвын хүү шог зураач, барималч Оргилын урлангаар зочлов. Тэрээр 1980 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг барималчин мэргэжлээр төгссөн. Өдгөө Монголын урчуудын эвлэлийн гишуүн уран бүтээлчээр ажиллаж байна.

Монголын ард түмнийг сонгодог урлагт дурлууж байгаа “Нюанс” хамтлагийн 13 жилийн ойн өдөр тохиож байна УДБЭТеатрын 2001 оны арванхоёрдугаар сарын 17-ны шинэ жилийн баяраар “Нюанс” хамтлаг анх байгуулагдаж байжээ.

Селена Гомесоос салаад Канадын дуучин Жастин Бибер олны өмнө янз бүрийн хүүхнүүдтэй их үзэгдсэн. Хамгийн олон удаа нь жүжигчин Стивен Болдуины 18 настай охин Хэйли Болдуинтай харагдсан билээ. Гэвч түүнийг хэн нэгэнтэй дотносуулах нь арай эрт байна. Нэрт дуучин залуугийн зүрх сэтгэл өдгөө чөлөөтэй байгаа аж.

Хүн бүр хуучин оноо үдэж шинэ оноо угтах баярт мөчийг тэсэн ядан хүлээж буй энэ цаг мөчид Улсын филармонийн уран бүтээлчид шилдэг хөгжмийн тоглолт хийхээр болжээ. Улсын филармониос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт энэ сарын 20-нд 18:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Тус тоглолтонд филармонийн симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, джаз дуучин Н.Наагий, Ц.Хулан, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Солонго нар оролцох юм байна

“Glee” цувралын од Жүжигчин Dianna Agron саяхан Швейцарийн “AsmallWorld” сайтаас зохион байгуулсан нэгэн ёслолын арга хэмжээн дээр өөрийнхөө үнсэлтээр дуудлага худалдаа явуулж 23 мянган доллар олсон ба бүх мөнгө сайн үйлсд зориулагдахыг мэдэгджээ.

Quiza-г хип хопчин гэж, “Таавар мэт” дуу, цомог нь хит болж, шуугиулж явсныг нь мэднэ. Ардчилсан намын гишүүн гэж сонссон. Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаа гэж дуулсан. Төрийн захиргааны удирдах албанд хип хопчин залуу юу хийж байдаг юм бол гэж бодсон. Яг үнэндээ “Хип хопчид хар тамхины хэрэгт орооцолджээ, шорон оронд оржээ” гэхчлэн сонсч байснаас төрийн алба хашиж, хууль дүрэм ярина гэж төсөөлөөгүй нь миний буруу ч биз. Ийм нэгэн залуутай уулзаж ийн хөөрөлдлөө.