Төрийн хэлний зөвлөлийн 2014 оны 12-р сарын 2, 3-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн профессоруудаар шүүлгэн, “Өдрийн сонин” болон mcst.gov.mn, muzo.mn, news.gogo.mn цахим сэтгүүлүүдэд нийтлүүлэн уншигчдын саналыг хүлээн авч тусгасан “Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт”-ын жагсаалтын 1-155-т дугаарлагдсан 155 үгийн монгол оноолтыг 1-р хавсралтаар батласугай.
