Ангилал: Нийгэм

Х Түц Продакшны энэ жилийн отгон тоглолт болох “Ийм нэгэн явдал” шоу СТӨ-г доргиосоор нэг мэдэхэд хаалтын тоглолтууд эхэлжээ. Одоо тэдний тоглолт дуусахад 6 хан хоног үлдсэн бөгөөд энэ сарын 3-ны өдөр тоглохгүйг тооцвол 5-хан өдөр үлджээ. Тэдний тасалбар СТӨ-р эрэлт ихтэй байгаа бөгөөд хаалтын тоглолт дөхсөнийг ч хэлэх үү бүр ихсэх нь дамжиггүй юм. Үзэгч та ч бас тэдний нэг болж бүтэн жилийнхээ стрессийг тайлж бас инээд хөөр, эрч хүч, бас ухаарлыг мэдрээд гарахыг санал болгож байна.

“Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Уг кино нь 12 сарын 2-нд буюу өнөөдөр Тэнгис театрт 12 цаг 30 минутаас, Өргөө кино театрт 18 цагаас албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

– Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан үзэсгэлэн Занабазарын музейд 10 хоног үргэлжилнэ –

“Түүчээ цаг…” үзэсгэлэнд зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын 60 бүтээл тавигджээ. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой өнөөдрөөр эхэллээ. Энэ ойн арга хэмжээнд зориулж 1989-1990 онд тус хувьсгалыг эхлүүлж байсан зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нар нийлж “Түүчээ цаг…” зургийн үзэсгэлэнг нээсэн юм.

Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Vip яриа” лекц ярилцлагын зочноор оролцож “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц уншина. Тус лекц ярилцлага Ардчилсан хүчний холбооны байранд 17:00 цагт эхлэх юм. Дээрх арга хэмжээг Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж буй бөгөөд залуус өргөнөөр оролцох боломжтой ажээ.

Ардын жүжигчин А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж нээлтийн гурван удаагийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуугаар дүүрэн болж өндөрлөсөн билээ.

Нью-Йорк хотноо болсон “Couture fashion week Fall 2014” загварын долоо хоногт манай дизайнер Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” цувралаараа оролцож, дэлхийд Монгол загварын ур хийц, чамин тансаг өвөрмөц хэв маягийг гайхуулсан.

Нийслэлийн Улаанбаатар чуулгын ятгач Н.Отгончимэгийн “Ятгын эгшиг” уран бүтээлийн цэнгүүн 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 19.00 цагт чуулгын концертын танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88028676, 99996615, 70118411 дугаарын утаснаас лавлаарай.

2014 оны 12 сарын 12-ны өдрийн 19.00 цагт тус чуулгын концертын танхимд Улаанбаатар чуулгын дуучин Б.Эрдэнэсаруул, Ж.Буянтогтох, Ц.Гансүх нар /”UB ТРИО” хамтлаг/-ын “Улаанбаатарын сонгодог үдэш” тоглолтонд та бүхнийг урьж байна.