Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооноос санаачлан нийслэл хотод ажиллаж, амьдарч, суралцаж буй Эрдэнэт хотын залуучуудынхаа дунд “Залуус-Эрдэнэтийн ирээдүй”- Хувь хүний хөгжлийн сургалтыг 2014 оны 12-р сарын 3-10 өдрүүдэд Тусгаар Тогтнолын ордонд зохион байгуулах гэж байна.
Ангилал: Нийгэм
Дэлхийн нэр нөлөө бүхий гурван томоохон тэмцээний нэг болох “Miss Earth” буюу “Эх дэлхийн гоо бүсгүй 2014” тэмцээнд дэлхийн 86 орны үзэсгэлэнтэй охид оролцсоноос мисс И.Төгсөө шилдэг наймд орлоо.
Х Түц Продакшны энэ жилийн отгон тоглолт болох “Ийм нэгэн явдал” шоу СТӨ-г доргиосоор нэг мэдэхэд хаалтын тоглолтууд эхэлжээ. Одоо тэдний тоглолт дуусахад 6 хан хоног үлдсэн бөгөөд энэ сарын 3-ны өдөр тоглохгүйг тооцвол 5-хан өдөр үлджээ. Тэдний тасалбар СТӨ-р эрэлт ихтэй байгаа бөгөөд хаалтын тоглолт дөхсөнийг ч хэлэх үү бүр ихсэх нь дамжиггүй юм. Үзэгч та ч бас тэдний нэг болж бүтэн жилийнхээ стрессийг тайлж бас инээд хөөр, эрч хүч, бас ухаарлыг мэдрээд гарахыг санал болгож байна.
Бид бүхэн “UB лавлах 1617”- ийн хамт олонтой хамтран өдөр бүрийн үйл явдал, үзвэр, үйлчилгээний хуваарийг хүргэж байгаа билээ. Та бүхэндээ өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
“Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Уг кино нь 12 сарын 2-нд буюу өнөөдөр Тэнгис театрт 12 цаг 30 минутаас, Өргөө кино театрт 18 цагаас албан ёсоор нээлтээ хийх гэж байна.
– Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан үзэсгэлэн Занабазарын музейд 10 хоног үргэлжилнэ –
“Түүчээ цаг…” үзэсгэлэнд зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын 60 бүтээл тавигджээ. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой өнөөдрөөр эхэллээ. Энэ ойн арга хэмжээнд зориулж 1989-1990 онд тус хувьсгалыг эхлүүлж байсан зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нар нийлж “Түүчээ цаг…” зургийн үзэсгэлэнг нээсэн юм.
Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “Vip яриа” лекц ярилцлагын зочноор оролцож “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц уншина. Тус лекц ярилцлага Ардчилсан хүчний холбооны байранд 17:00 цагт эхлэх юм. Дээрх арга хэмжээг Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж буй бөгөөд залуус өргөнөөр оролцох боломжтой ажээ.
Ардын жүжигчин А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж нээлтийн гурван удаагийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуугаар дүүрэн болж өндөрлөсөн билээ.
Нью-Йорк хотноо болсон “Couture fashion week Fall 2014” загварын долоо хоногт манай дизайнер Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” цувралаараа оролцож, дэлхийд Монгол загварын ур хийц, чамин тансаг өвөрмөц хэв маягийг гайхуулсан.
Нийслэлийн Улаанбаатар чуулгын ятгач Н.Отгончимэгийн “Ятгын эгшиг” уран бүтээлийн цэнгүүн 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 19.00 цагт чуулгын концертын танхимд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88028676, 99996615, 70118411 дугаарын утаснаас лавлаарай.
