Ангилал: Нийгэм

Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Бидний авьяас-2014” урлагийн их наадмыг Засаг даргын ивээл дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн этгээд хэв маягаараа олонд танигдсан алдарт дуучин Лэди Гага өчигдөр шуугиан тарьсан мэдээлэл хийжээ. Тэрээр түүнийг 19 настай гэнэн охин байхад нь хөгжмийн продюссер Доктор Люк хүчиндэж байсан гэнэ.

2014 оны хамгийн сүүлчийн, хамгийн олон хамтлаг дуучин оролцсон шилдэг тоглолт өнөөдөр 19:00 цагт UB palace-ийн концертийн их танхимд болох гэж байна. Гэр бүл, анги хамт олон, найз нөхдөөрөө ирж үзээрэй. Та бүхнийг урьж байна. Тоглолтын орлого 100% А.Азжаргалын эмчилгээний зардалд зориулагдана.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарласан.

Өнөөдрөөс 7-ныг дуустал гурав хоногийн турш “EMPATHY ТӨВ”-д 10-100 хувийн хямдралтай номын худалдаа болох гэнэ. Сэтгэлгээний, хувь хүний хөгжлийн болоод хүүхдийн гэх мэт олон төрлийн эрэлт хэрэгцээтэй, таны мэдлэгийг нэмэгдүүлэх номнууд навс хямдрах юм байна.

НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрт хүний эрхийн сэдэвт бэсрэг жүжгүүд тоглогдох гэж байна.

“Том ах”, “Хожимдоогүй”, “Сочи”, “Эцсийн шийдвэр” жүжгийг авлига, ашиг сонирхлын зөрчил, хүний наймааны асуудал, сэтгүүлч, төрийн албан тушаалтан, мөрдөн байцаагчийн жишээн дээр үндэслэн бичсэн юм.

Төрж өссөн дүүргийнхээ баячуудын аж амьдралыг шүүмжлэн, шог маягаар дуулж, бүжиглэн дэлхийн хэмжээний од болсон Реппер PSY-гийн “Ганнам стайл” дууны клипийн хандалтыг You Tube сайт тоолж чадахгүйд хүрчээ. Анх 2012 онд YouTube-д уг дууг байрлуулснаас хойш бүх цаг үеийн хамгийн олон хүн үзсэн клипээр тодорч, дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Тайзны дээд хэсгээс гэрийн гурван тооно дүүжилжээ. Гэхдээ ханалах маягаар босоогоор нь тойр­­уулан дүүжил­­сэн байдал зүг зүг хараачлан байх шиг төрөгдлийг оргиох боловч тооно бүрээс сулдаа унжих уяа дээснүүд эгнэх нь хугархай унийг ч зэрвэс сануулах сонирхол­­той нөхцлийг хамтатган мэдрүүлнэ. Яг үүний дор Эдип хааны хэлтгий гэлтэй дугариг сэнтий байрлах аж.