Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Аялгуу эгшиглэсэн мөрүүд” нэртэй шинэ CD-гээ гаргажээ. Түүний уг CD-нд “Босоо хийморьтой эр хүн”, “Айсуй зээрд”, Сувилагч бүсгүй”,Босоо халтар”,”Таван элс”, “Ажнай”, “Сэтгэлийн чамдаа” зэрэг 15 дуу нь багтжээ.
Ангилал: Нийгэм
Бүгд Найрамдах Чех Улсын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимийн докторант О.Срба болон дорно дахины орнуудын бичиг бие даан сурагч, уран бүтээлч Ф.Карахович нарын “Уйгаржин монгол бичиг”-ийн каллиграф буюу таталбар бичгийн үзэсгэлэнгийн нээлт 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чехийн Брно хотын “Утопиа” хэмээх олон үндэсний цайны газар болж өнгөрөв.
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ныг болгон тэмдэглэдэг. Тус өдрийг НҮБ-аас “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино нээлтээ хийхэд нэг хоног үлдлээ.Уг кино нь 12 сарын 2-нд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээ албан ёсоор нээлтээ хийх гэж байна. “Зүрх зогсохгүй” киноны хоёр дахь постер шинээр гарчээ.
GOETHE MUSIKLABORS ULANBATOR-ын дэргэдэх BIG BAND хамтлаг 2014 оны 12 сарын 05- нд ХБК-ын шинэ байрны концертын танхимд 19 цагаас ганцхан удаа тоглох гэж байна. GMUB -ын дэргэдэх BIG BAND хамтлагийг олон улсад нэрд гарсан саксафони тоглооч, BIG BAND- ын мэргэжлийн удирдаач Михайл Луцейр удирдан тоглоно.
Бид бүхэн “UB лавлах 1617”- ийн хамт олонтой хамтран өдөр бүрийн үйл явдал, үзвэр, үйлчилгээний хуваарийг хүргэж байгаа билээ. Та бүхэндээ өнөөдрийн хуваарийг танилцуулж байна.
Нийслэлийн төсвийг хэмнэх бодлого барьж байгаатай холбоотой нийслэлийн харьяа байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийхээр яригдаж байна. Нийслэлийн өмчит хэд хэдэн байгууллагыг нэгтгэснээр төсвийн зарлагыг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.
Жил бүрийн шинэ жилийн өмнө уламжлал болон зохион байгуулагддаг “Гоёл” наадам 26 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь сүүлийн жилүүдэд олон улсын жишгээр хүрээгээ тэлэн “Загварын долоо хоног”-оор эхэлдэг уламжлал тогтоод байгаа билээ.
А.Аданы “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэсэн гэдэг. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 17.00 цагт энэхүү алдарт балетыг дахин бүжих гэж байна.
ЮНЕСКО-гийн Соелын биет бус öвийн конвенцийн засгийн газар хоорондын ээлжит 9 дvгээр хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшvvлсэн Шагайн харвааг олонхийн саналаар бvртгэн авлаа. Цаашид ЮНЕСКО-д бvртгvvлсэн дээрх овvvдийг хадгалж хамгаалах талаар тодорхой стратеги боловсруулж, хэрэгжvvлэхийг Засгийн газарт зовломж болгосон байна.
