“Рopeye” хүүхэлдэйн кино 3D -ээр бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болон гарах гэж байна. “Sony Pictures Animation”-ийн зүгээс 2010 оны гуравдугаар сард энэ тухай мэдээлж байсан юм.
Ангилал: Нийгэм
Буриадын зохиолч Алексей Гатаповын бичсэн “Тэмүжин” роман Монголд хэвлэгдэн гарлаа. Хоёр дэвтэр энэхүү бүтээлийг “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд Монголын нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ, зохиолч, судлаач Хатагин Го.Аким монгол хэлнээ хөрвүүлжээ.
Орос гаралтай алдарт загвар өмсөгч Наташа Поли бяцхан охин Александрагийн хамтаар Францын “Vogue” сэтгүүлийн энэ оны аравдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. Гэрэл зурагчнаар алдарт гэрэл зурагчин Марио Тестино ажилласан байна.
Баруун хязгаарын аймгуудаар 5500 км унадаг дугуйтай аялах Ч.Мөнгөндалай одоогоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт явж байгаа бөгөөд Улаан Уул сумын Өгийн даваан дээр унадаг дугуй нь эвдэрсэн байна. Ямартай ч дугуйгаа түрсээр аймгийн төв дээр ирсэн бөгөөд засч чадаагүй байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүллээ.
Холливуудын алдарт жүжигчин, дуучин Хиллари Даф уран бүтээлийн ажилдаа эргэн орсон байна. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт Youtube хуудсанаа шинэ дууныхаа клипийг байршуулжээ.
Монголын сонгодог урлагийн уурхай болсон МУАЖ, ТШ, С. Гончигсумлаагийн нэрэмжит ХБК-ийн дуурийн дуулаачийн ангийг төгсөн уран бүтээлээ эхэлсэн Попера Консонанс хамтлаг Дэлхийн алдарт цээл хоолойт дуучин Энрико карузо-ийн дурсгалд зориулсан алдарт “Карузо” хэмээх дуугаар эхэлжээ.
Он цагийн тооллыг хүний настай зүйрлэвэл хүн бүрт өөрийн бодол сэтгэлгээний нэгэн дүр буух биз. Тэгвэл 90 настай хүнийг та ямраар төсөөлж байна вэ. Өчигдөрхөн 90 насны төрсөн өдрөө тэмдэглэж басхүү ажилтан албан хаагчид нь урлагийн авъяасаараа өрсөлдсөн АПУ ХК-ийн “Хамаг Монгол” язгуур урлагийн наадамд зочилсон юм. Үүх түүх, ёс заншлаа таньж бас түгээсэн нэгэн өдөр.
Монголд анх удаа “Кино Кафе” үүд хаалгаа нээсэн билээ. Тус кафед та өөрийн хүссэн киногоо хайртай хүнтэйгээ болон дотны найз нөхөдтэйгээ үзэх гайхалтай боломжыг олгодог юм.
ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү Есдүгээр сарын 26, 27-нд өдрүүдэд “UB Palace”-ийн концертын их танхимд 19 цагаас бие даасан тоглолтоо хийхээр товоо зарласан.
Түүний тоглолтын эхний өдөр үзэгчдийн халуун алга ташилт, инээд хөөр, дуу хууртайгаар, бүтэн 2 цагийн турш үргэлжилсэн юм. Тэрбээр Улаан-Үдэд амьдарч байхдаа “Народный артист” уралдаант шоунд түрүүлсэн үеийн нулимсаа барьж дийлээгүй бичлэгийнхээ түүх болон хайрт бүсгүй О.Ариунзултайгаа хэрхэн танилцаж байсан тухай гэх мэт олон сонирхолтой дурсамжуудаасаа хуваалцсан юм.
Дуучин Леди Гага хамгийн сүүлд Бельгийн нэгэн шөнийн клубт тоглолт хийхээр ирэхдээ бараг нүцгэн байсан гэнэ. Учир нь дуучин бүсгүй урт хар даашинз өмссөн ч өнөөх нь нэвт гэрэлтдэг материалаар хийгдсэн байжээ. Нэвт гэрэлтсэн даашинзныхаа дотуур Лэди Гага зөвхөн дотоож өмссөн байсан учраас хөх харагдаж, дахин олны анхаарлыг татахуйц үйлдэл болжээ: Ингээд та бүхэндээ түүний нүцгэн шахуу зурагнаас хүргэж байна.
