Ангилал: Нийгэм

Монголын рок поп урлагт өвөрмөц нэр, өнгө төрхөөрөө гарч ирсэн “Гурван бүдүүн” хамтлаг тун удахгүй БНСУ-ын Сөүл хотноо “Best of Hits”тоглолтоо хийх гэнэ. Тодруулбал, тэд ирэх сарын 4-нд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын багийн тамирчид болон БНСУ-д ажиллаж, амьдардаг залуустай нэгэн үдшийг хамт өнгөрөөх аж. Энэхүү тоглолт аравдугаар сарын 4-нд Сөүл хотын “DDM Nigth club”-т болох юм байна.

Буриадын зохиолч Алексей Гатаповын бичсэн “Тэмүжин” роман Монголд хэвлэгдэн гарлаа. Хоёр дэвтэр энэхүү бүтээлийг “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд Монголын нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ, зохиолч, судлаач Хатагин Го.Аким монгол хэлнээ хөрвүүлжээ.

Орос гаралтай алдарт загвар өмсөгч Наташа Поли бяцхан охин Александрагийн хамтаар Францын “Vogue” сэтгүүлийн энэ оны аравдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. Гэрэл зурагчнаар алдарт гэрэл зурагчин Марио Тестино ажилласан байна.

Баруун хязгаарын аймгуудаар 5500 км унадаг дугуйтай аялах Ч.Мөнгөндалай одоогоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт явж байгаа бөгөөд Улаан Уул сумын Өгийн даваан дээр унадаг дугуй нь эвдэрсэн байна. Ямартай ч дугуйгаа түрсээр аймгийн төв дээр ирсэн бөгөөд засч чадаагүй байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүллээ.

Монголын сонгодог урлагийн уурхай болсон МУАЖ, ТШ, С. Гончигсумлаагийн нэрэмжит ХБК-ийн дуурийн дуулаачийн ангийг төгсөн уран бүтээлээ эхэлсэн Попера Консонанс хамтлаг Дэлхийн алдарт цээл хоолойт дуучин Энрико карузо-ийн дурсгалд зориулсан алдарт “Карузо” хэмээх дуугаар эхэлжээ.

Он цагийн тооллыг хүний настай зүйрлэвэл хүн бүрт өөрийн бодол сэтгэлгээний нэгэн дүр буух биз. Тэгвэл 90 настай хүнийг та ямраар төсөөлж байна вэ. Өчигдөрхөн 90 насны төрсөн өдрөө тэмдэглэж басхүү ажилтан албан хаагчид нь урлагийн авъяасаараа өрсөлдсөн АПУ ХК-ийн “Хамаг Монгол” язгуур урлагийн наадамд зочилсон юм. Үүх түүх, ёс заншлаа таньж бас түгээсэн нэгэн өдөр.

ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү Есдүгээр сарын 26, 27-нд өдрүүдэд “UB Palace”-ийн концертын их танхимд 19 цагаас бие даасан тоглолтоо хийхээр товоо зарласан.

Түүний тоглолтын эхний өдөр үзэгчдийн халуун алга ташилт, инээд хөөр, дуу хууртайгаар, бүтэн 2 цагийн турш үргэлжилсэн юм. Тэрбээр Улаан-Үдэд амьдарч байхдаа “Народный артист” уралдаант шоунд түрүүлсэн үеийн нулимсаа барьж дийлээгүй бичлэгийнхээ түүх болон хайрт бүсгүй О.Ариунзултайгаа хэрхэн танилцаж байсан тухай гэх мэт олон сонирхолтой дурсамжуудаасаа хуваалцсан юм.