Ангилал: Нийгэм

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын хөгжил дэвшилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуус өөрсдийн үзэл бодлоо бүтээлч байдлаар чөлөөтэй илэрхийлэх, хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулах эрмэлзлэлийг дэмжих зорилгоор “Их хотын гудамж” зураг төслийн уралдааныг зарлалаа.

“Номин талст” хамтлагийхан шинэ уран бүтээлээр сонсогчидтойгоо уулзах гэж байна. Тэд шинэ цомог, цоо шинэ дуунууд дуулагдах бяцхан хэмжээний тоглолтыг хийхээр товложээ. Тоглолт Strings night club-т болох тоглолтын тасалбар 40 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаархи мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олонтаа гарсан билээ.

Ихэнх дуучид уран бүтээлээ туурвихдаа жинхэнэ нэрээ биш харин товчилсон эсвэл огт өөр нэр ашигладаг. Тэгвэл алдартай дуучдын жинхэнэ нэрүүдийг мэдэж авцгаая.

Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, студи, продакшн олон болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэдийгээр кино урлаг эрчимтэй хөгжиж, уран бүтээлчид чамгүй бүтээлээ кино театруудаар гаргаж байгаа ч зарим үзэгчид Монголын киноны ертөнц дэх мэдээ мэдээлэл дутмаг байна. Уг асуудлыг шийдэх зорилгоор кино урлагийн салбарт нэгэн нэвтрүүлэг мэндэлжээ. “Кино зурвас” гэх уг нэвтрүүлэг нь үзэгчдийг кино уран бүтээлчидтэй уулзуулах, кино урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай танилцуулах зорилготой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг энэ жил нийслэлийн 375 жилийн ойд зориулан зохион байгуулна.

Вэбсайтуудын орчин дахь анхны төрийн бус байгууллага “Монголын Сайтын Холбоо” 5 нас хүрч байна. 2009 онд Нийслэлийн өдрөөр zaluu.com, bolod.mn, tsag.mn зэрэг сайтуудын төлөөлөлтэйгөөр анх мэндэлж байсан энэ байгууллага өнөөдөр эгнээндээ 120 гаруй вэбсайтыг нэгтгэсэн, өдөрт давхардсан тоогоор 10 сая орчим хандалттай хамгийн их хэрэглэгчид, уншигчтай, өдөртөө давхардсан тоогоор 12000 гаруй мэдээллийн урсгалтай Монголын хамгийн хүчирхэг мэдээллийн талбар болж өргөжлөө.

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд буюу өнөөдөр Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолт болох гэж байна.

МҮОНТ-ийн амжилттай болсон цуврал “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрээр танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг өөрийн Cүлд Энтертайнментийг байгуулан анхныхаа бүрэн хэмжээний уран сайхны киноны ажлаа дуусгаад байна. “Үндэсний баялаг” нэртэйгээр бүтээгдэж байгаа уг киноны анхны teaser poster дэлгэгдлээ.

Нийгэм, эдийн засаг, улс төр, соёл боловсрол гээд бүхий л салбарт залуусын шинэ санаа, шилдэг шийдлийг гаргаж ирэх төслийн нэгдүгээр шатанд нийтдээ 1700 гаруй эссэ бичлэг ирүүлсэн. Харин төслийн II шатанд 327 оролцогч “Надад шийдэл байна” сэдвээр өөрсдийн санаа санаачилгаа шийдэл болгон танилцууллаа.