Ангилал: Нийгэм

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна.

Дэлхийн одод “Ice Bucket Challenge” арга хэмжээний хүрээнд мөстэй ус өөрсөд рүүгээ цацаж буйг бид харсан билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээгээр олон сая хүний зүрх сэтгэлийг татах зорилготой “We Are Here” хэмээх шинэ хөдөлгөөн дахин бий болжээ.

Нэгэн хятад ээж 26 настай Ган Лулу хэмээх ганц охиныгоо насаараа ганц бие явахвий гэж санаа зовсондоо маш зоригтой бөгөөд солиотой алхмыг хийжээ. Бээжин хотын иргэн тэрээр охиндоо нөхөр олж өгөхөөр зориг шулуудаж, усанд орж байхад нь видео камер барин араас нь орж, нvцгэн байхыг нь буулгаж аваад, интернетээр цацсан байна.

Монголын сайхан охид бүсгүйчүүдээс оны шилдгүүдийг нь шалгарулах “Miss Mongolia-2014” тэмцээний шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд шилдэг 17-н оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан бол 23-нд ээлжит шоу тэмцээнүүд нь болох нээ. Тэрбээр Мисс Модель, Мисс Бикинигийн шилдгүүдийг шалгаруулах “Fashion show” буюу шилдэг 17-н оролцогчдын бикини шоу Сүнжин гранд зочид буудлын Гранд танхимд 9 сарын 23-ны 19:00 цагаас зохион байгуулагдана.

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн бүтэн сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж өчигдөр ялагчаа тодруулсан бөгөөд Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналт, Шилмэл загвар агентлагын багш Төрбатын Батцэцэг үндэсний ялагчаар тодорлоо.

Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйгаа зарласан билээ. Энэхүү ойн хүрээнд Их Эзэн Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-нд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар болсон.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон зарласантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, шашны болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд 2001 оноос хойш энэ өдрийг хамтран тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Олон улсын Энх тайвны өдрийн 2014 оны үйл ажиллагаа нь “Хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршин эрхтэй” хэмээх уриан доор явагдаж байгаа бөгөөд Монгол Улсад уламжлал ёсоор есдүгээр сарын 21-нд Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхон дээр тэмдэглэх гэж байна.

Найр наадмын налгар зуны өдрүүдээр Өвархангай аймгийн Өндөр Хясааны аманд өндөр уулын бүсийн нүүдэлчин ард түмний амьжиргааны гол эх үүсвэр болсон сарлагийн амьдралын онцлог ашиг шим, үр өгөөжийг олон нийтэд таниулан харуулсан сарлагийн наадмыг амжилттай зохион байгуулсан байна.

Монгол, Япон Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах япон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд 9 дүгээр сарын 19-ний өдөр гардууллаа. Үүнд: