Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн гол хэмээх газарт “Монгол эсгий урлалын баяр” өнгөрөгч долдугаар сард амжилттай болж өнгөрлөлөө.
Энэхүү баярт гадаад дотоодын олон жуулчид хүрэлцэн ирж Монгол туурагтны эсгий хийх арга барилыг суралцан энэхүү арга хэмжээнд гар бие оролцож, харилцан туршлага солилцсон баяр хүргэсэн юм. Эсгий хийх олон үе шат, нарийн нягт нямбай ажил хийгээд үндэсний уламжлалаа олонд таниулахад энэхүү арга хэмжээ ихээхэн үр дүнтэй үйл ажиллагаа болсон юм.
