Ангилал: Нийгэм

2014 оны 08 дугаар сарын 28-наас 31-ны хооронд БНХАУ–ын аялал жуучлалын гол бүс болох Гуан Ши мужийн Гүй Лин хотноо Олон улсын аялал жуучлалын үзэсгэлэн зохион байгуулагдаж манай орноос Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуучлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон тур оператороос Актив Адвенчер Турс Монгол ХХК, New Milestone тур оператор, ДМД ХХК, Монголын нууц товчоо жуулчны бааз зэрэг компаний төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.

“The Great Nippulini” нэрээрээ дэлхий дахинаа танигдсан Италийн уран барималч, уран дархан Сэйж Вербок нь дэлхийн хамгийн “хүчирхэг” хөхний толгойтой хүнээр нэрлэгддэг гэнэ. “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэгдсэн тэрээр хөхнийхөө толгойгоор хүнд даацын 988.5 кг машиныг 20 м газар чирсэн амжилттай юм. Энэхүү дэлхий дээд амжилтыг тэрээр 2011 оны 3 сарын 25-ны өдөр Италийн Милан хотноо тогтоожээ.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монгол Улс болон Европын Холбооны хооронд диполмат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Чехийн алдарт зураач, график дизайнер Рэната Фүчиковагийн 2011 онд гаргасан “Зурган дунд аялсан нь” номоос сэдэвлэсэн “Европын түүх” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

“Fantastic production”, “F Studio” “Монголын соёл урлагийн менежмент”-ийн холбоо хамтран Монголын кино урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэлэг санааг агуулсан “Миний ах атаман” уран сайхны баг хамт олон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус продакшн өнгөрөгч хоёрдугаар сард “Аз жаргалын шок” нэртэй инээдмийн киноны нээлтээ хийсэн юм. Уг кино нь нээлтээ хийсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж, кино театруудын BOX OFFICE-ийг 2 сарын турш тэргүүлсэн билээ.

XIV Далай ламын ёнзин багш Тижан богдын хойд дүр, Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг айлдах гэж байна. Тэрбээр лам хувраг, сүсэгтэн олны хүсэлтээр энэ сарын 11-12-нд буюу маргааш нөгөөдөр хоёр АСА циркт 13:00 цагаас лам хувраг, сүсэгтэн олонд бурханы шашны номлол, сургаалаа айлдах нээ.

Австралийн Аделэйд хотод байрлах Өмнөд Австралийн Урлагийн галерейд “Бийр ба Бэх” Азийн орчин үеийн калиграфийн үзэсгэлэн нээгдсэн байна. Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Хятадын уран бүтээлчид шилдэг уран бүтээлүүдээрээ оролцож буй ажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр калиграф уран бүтээлч Б.Одонтуяа Монголын калиграфийн онцлогийг танилцуулсан сургалтыг зохион байгуулж, оролцсон хүмүүст нэрийг нь бичиж дурсгажээ. Түүнчлэн тус үзэсгэлэнд Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Б.Одонтуяа зэрэг манай уран бүтээлчдийн “Морин дээрх монгол бөөгийн ёс”, “Тэнгэр, нүүдэлчин, газар”, “Монгол бахархал”, “Уудам”, “Мөнх тэнгэрийн дор” зэрэг уран бүтээлүүд тавигджээ.

Энэ жил 51 настай Холливудын “Галзуу” жүжигчин Жонни Депп “In- terview” сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа бага насны дурсамж, жүжигчин болсон түүхээсээ хуваалцсан байна.

Их хотын цоглог залууст та бүхэнд зориулсан нэгэн сонирхолтой парти болох гэж байна. Тодруулбал, хотын дэгжин хээнцэр залуустаа зориулан Монголд анх удаа шинэ урсгалаар DJ Mаралаа NEWSKOOL нэртэй партиг ирэх баасан гаригт буюу есдүгээр сарын 12-ны өдрийн 22.00 цагт болох гэж байна.

Дэггүй дуучин Майли Сайрус дахиад л олныг цочирдуулжээ.Тэрбээр саяхан Alexander Wang-ийн зохион байгуулсан үдэшлэгт Майли дээгүүрээ бараг хувцасгүй иржээ. Түүний хөхний толгойг ердөө л цаас халхалсан аж. Тэрээр өсвөр насандаа сайн охин байсан ч одоо бол түүнийг үзэн ядагч олон болжээ.

Дуунд дуртай дуучин монгол түмний дунд хит болсон “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Сайхан”, “Эх орон эрчүүдээр дутна”, “Аархал”, “Есөн эрдэнийн орон”, “Амиараа өртэй” зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг амилуулсан MУСТА Э.Төрмандахын “Дүүрэн жаргалтай хорвоо” уран бүтээлийн тоглолт 9 сарын 11-нд буюу маргааш эрийн хийморь мандаасан монгол бөхийн өргөөнөө болно.