Ангилал: Нийгэм

Европын Бизнесийн Ассамблейн боловсролын салбарын шилдэг байгууллага шагналт Рояаль Академи нь Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу бакалаврын болон магистрантурын сургалтаа хэрэгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөхөөс гадна АНУ, Английн сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг танд олгодог

Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололтой хамтран “UB food Festival”-2014 хоолны фестивалийг энэ сарын 16,17-ны өдрүүдэд 2 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жил, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тус улсын сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч сонирхсон асуултуудад хариулт өгч мэдээлэл өгөв. Хоёр улсын хооронд соёлын салбарт хамтран ажиллах гэрээг 1994 онд баталсан бөгөөд 3 жил тутамд шинэчлэн байгуулдаг. Энэ жил уг төлөвлөгөөг дахин шинэчлэн байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн энэ сарын 22-30-ны өдөр Улаанбаатар хотноо Хятадын соёлын өдрүүдийг тэмдэглэх гэж буйг салбарын сайд онцоллоо.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайдын яамтай хамтран Чехословакийн археологич Лумир Йисл (1921.04.18-1969.11.22)-ийн хувийн архивт хадгалагдаж байсан урьд өмнө нийтийн хүртээл болоогүй 1957- 1963 онуудад монголд ажиллаж байхдаа авсан ховор нандин гэрэл зургуудаар “Монголын 108 төрх” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг нээж байна. Уг үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Монголын Дүрслэх Урлагийн Музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр буюу энэ сарын 13-ны 14:00 цагт нээлтээ хийх гэж байна.

Залуучуудын өргөн чөлөө цэцгэн дээлээ өмсч, 9-р сард хичээлдээ яаран ирэх оюутан залуучуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Хааяа нэг салхинд алхмаар санагдсан үедээ залуучуудын өргөн чөлөөгөөр дайраад гарахад сэтгэл сэргээд, өнгө өнгийн цэцэгсийг харж нүд баясаад гоё шүү. Ийм л орон зай бидэнд үгүйлэгдээд байх шиг.

“Милл кино компани” болон “Монголфилм групп”-ийн хамтын бүтээл “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино энэ сарын 15-наас эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч эхлэхээр товлогдсон билээ. Тус киноны найруулагчаар “Милл кино компани”-ийн захирал, кино найруулагч Л.Лхагважаргал ажилласан бол продюсерээр Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор “Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат ажиллажээ. Мөн дүрүүдэд Ч.Ундрал, Б.Анхбаяр, Г.Ган-Очир, Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.

Энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө дэлхийн дагуул гариг болох сар хэмжээгээрээ үлэмж томорч маш тод гэрэлтсэн юм. Учир юунд вэ гэвэл, сар дэлхий рүү улам ойртох буюу 356 мянган километр зайд ирэх учраас өмнөхөөсөө хэмжээ нь 14 хувиар том, гэрэлтэх нь 30 хувиар илүү байжээ. Дээр нь энэ сар 2014 оны хувьд хамгийн тод, хамгийн том хэмжээтэй нь байлаа.

“Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Амьдрал чиний төлөө” хэмээх цоо шинэхэн тоглолтоор үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэлдээ оржээ. Энэ сарын 15-аас эхлэх тэдний тоглолт залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулахаар төлөвлөсөн байна.

Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхээр энтертайнмент шоу зохион байгуулахаар шийдсэн аж. “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт өдөр бүр СТӨ-нд болно.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл БНХАУ-ын Наньжин хотноо 2014 оны VIII сарын 16-аас 28-ны өдрүүдэд болох залуучуудын зуны олимпын II наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа. Тэрээр тамирчидад төрийн далбаа гардуулахын сацуу “Эх орон залуучуудынхаа үлгэр дуурайлал болсон тамирчдаараа бахархаж байна. Амжилт та нарын өмнө ойрхон байгаа гэдэгт итгэлтай байгаа шүү. Төрийн далбаагаа өндөрт мандуулаад ирээрэй” хэмээн урмын үг хайрласан юм.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 2014 оны дөрөвдүгээр улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш Монголын түүхийг социалист агуулгаар гуйвуулснаас болж бүдгэрсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хөдөлгөөний үнэн түүхийг өгүүлэх юм.