Ангилал: Нийгэм

Халх голын түүхт ялалтад зориулсан дурсгалын газар-хөшөөг Москвад байгуулжээ. Дурсгалын газар-хөшөөг Константин Куксин тэргүүтэй нэгэн хөдөлгөөнийхөн санаачлан хэрэгжүүлсэн байна. Тухайн хүмүүс Москвад нүүдлийн соёлын музей ажиллуулдаг аж. Харин Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл Халх голын ялалтад зориулсан анхны дурсгалын газар-хөшөөтэй танилцжээ.D

XX дахь удаагийн “Алтаргана-2014” наадмыг өнөө жил Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ССАЖЯ болон Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сум хамтран зохион байгуулсан билээ. Энэ жилийн “Алтаргана” наадам урлаг, спортын 13 төрлөөр зохион байгуулагдаж, оролцогчид ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошгот хаан” дуулалт жүжгийг тайзнаа тавьжээ. Уг дуулалт жүжгийг “Галдан бошгот хаан” мэндэлсний 370 жилийн ойд зориулж үзэгчдийн хүртээл болгосон байна.

Авто машин, мотоциклийн холын зайн “Ралли Монголиа 2014” олон улсын уралдаан ирэх сарын 10-17-нд болох аж. Японы SSER байгууллагаас Монголын авто машин, мотоциклийн спортын холбоотой хамтран Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжлэх юм байна.

Хүүхдийн дууг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зарласан байна. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилготой дээрх наадмыг хоёр төрлөөр зарлаад байгаа юм.

Соёл, спорт аялал жуулчлалын яамны санаачлагыг ажил хэрэг болгон Монгол шуудан компани нь “Т-Батаар”-ын зурагтай марк гаргажээ. Шинэ маркийг олон нийтэд танилцуулах ажиллагаа өнөөдөр 12.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд болно. Дээрх арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцоно.

Metropolitan Entertainment, Mongolian Electronic Dance Music Association-aac 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Blue Windy Night” Фестивалийг 7-р сарын 25-нд Дүнжингаравын задгай талбайд зохион байгуулахаар дахин зарлалаа.

Түүхэнд тэмдэглэснээр 1644 онд төрсөн Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойг энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойд зориулсан үйл ажиллагааг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ.

Монгол Швейцарь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Мөн Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн 10 жилийн ой давхар тохиож байгаа юм байна.