Ангилал: Нийгэм

Энэ сарын 25-нд нээлтээ хийсэн “LUCY” кино Хойд Америкийн кино жагсаалтыг 44 сая ам.долларын ашиг орлогоор тэргүүлжээ. Уг кинонд Скарлетт Йоханссон тархиа бүрэн ашиглаж байгаагаар гардаг байна. Киног Люк Бессон найруулж, зураг авалтыг Парис, Нью-Йорк, Тайпай хотод авчээ. Ингээд та бүхэндээ тус киноны сонирхолтой трэйлэрийг хүргэж байна.

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг. Харин Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

“Америкийн шинэ топ модель” шоу нэвтрүүлгийн хамгийн анхны ялагч Адриана Курри нь дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр энэхүү шоунд 20 настайдаа анх оролцож байсан гэдэг. 1982 оны наймдугаар сарын 6-нд төрсөн. “Америкийн шинэ топ модель” шоу нэвтрүүлгийн хамгийн дур булаам, үзэсгэлэнтэй оролцогч байсан талаар тухайн үед “US Weekly” сэтгүүлд онцлож байсан удаатай.

Дуучид байнга л микрофонтой харьцдаг болохоороо ч тэр үү тэдэн микрофон их ойр санагддаг биз ээ. Хайрын дуунуудаараа залуусын дунд танил болсон дуучин А Cool баруун гарынхаа шуун дээр микрофон шивүүлсэн. Тэрээр “Үүрд миний гарт микрофон” гэсэн утга бүхий агуулгатай хэмээн энэхүү шивээсээ тайлбарлаж байсан.

“Милл кино” компанийн 4 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Өмнө нь “Микроны босс”, “Ээжийн дайсан”, “Шарталт” кино бүтээлүүдийг хүргэж байсан уран бүтээлчид энэ удаад “Ээжээ надтай гэрлээч” нэртэй энэ нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг хөндсөн бүтээл хийжээ.

Анжелина Жоли, Брэд Питт нар хамтран амьдраад олон жил болж байгаа бөгөөд удахгүй “Далайн эрэг дээр” гэдэг шинэ кинон дээр хамтарч ажиллах юм. Хайр дурлалын тухай өгүүлэх энэхүү киног Анжелина өөрөө найруулах бөгөөд зохиолыг нь ч бичжээ.

Манай улсад хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа. Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг 5 сарын 21-ээс хэрэгжүүлсэн юм.

Жүжигчин П.Эрдэнэзаан, М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан нарын тэргүүлдэг “Маск” продакшны найман жилийн ой болж байна. Анх 2006 оны наймдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдаж хошин шог, дэлгэцийн бүтээлээр үзэгчдийн сонорыг мялаасаар ирсэн юм. Дашрамд дуулгахад, наймдугаар сарын 16-аас цоо шинэ тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзана гэсэн шүү.

“Цэн тогоруу” кинонд залуусын баяр гуниг, гэгээн мөрөөдөл, хүсэл хясал, гэмшил бахархал, хайр энэрэл бүхнийг хурц үйл явдлуудаар холбон харуулжээ. Киноны дүрүүдэд залуу жүжигчин Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ, Б.Жүрмэддорж, Б.Баянмөнх, Б.Гарьд болон дэлгэцийн “акулууд” АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Н.Батцэцэг, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Б.Магсаржав, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА У.Батбаатар нарын олон жүжигчид тоглосон байна.

Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд ILoft Function House-т болох гэж байна.

Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжмийг бичиж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар”бүжгийг шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах юм байна.