Ангилал: Нийгэм

Жүжигчин П.Эрдэнэзаан, М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан нарын тэргүүлдэг “Маск” продакшны найман жилийн ой болж байна. Анх 2006 оны наймдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдаж хошин шог, дэлгэцийн бүтээлээр үзэгчдийн сонорыг мялаасаар ирсэн юм. Дашрамд дуулгахад, наймдугаар сарын 16-аас цоо шинэ тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзана гэсэн шүү.

“Цэн тогоруу” кинонд залуусын баяр гуниг, гэгээн мөрөөдөл, хүсэл хясал, гэмшил бахархал, хайр энэрэл бүхнийг хурц үйл явдлуудаар холбон харуулжээ. Киноны дүрүүдэд залуу жүжигчин Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ, Б.Жүрмэддорж, Б.Баянмөнх, Б.Гарьд болон дэлгэцийн “акулууд” АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Н.Батцэцэг, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Б.Магсаржав, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА У.Батбаатар нарын олон жүжигчид тоглосон байна.

Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд ILoft Function House-т болох гэж байна.

Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид анх Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжмийг бичиж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар”бүжгийг шинэ хувилбараар толилуулах бол үндэсний хувцас, загварын “Монгол костюмс”-ийн залуус электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах юм байна.

Халх голын түүхт ялалтад зориулсан дурсгалын газар-хөшөөг Москвад байгуулжээ. Дурсгалын газар-хөшөөг Константин Куксин тэргүүтэй нэгэн хөдөлгөөнийхөн санаачлан хэрэгжүүлсэн байна. Тухайн хүмүүс Москвад нүүдлийн соёлын музей ажиллуулдаг аж. Харин Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл Халх голын ялалтад зориулсан анхны дурсгалын газар-хөшөөтэй танилцжээ.D

XX дахь удаагийн “Алтаргана-2014” наадмыг өнөө жил Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ССАЖЯ болон Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сум хамтран зохион байгуулсан билээ. Энэ жилийн “Алтаргана” наадам урлаг, спортын 13 төрлөөр зохион байгуулагдаж, оролцогчид ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошгот хаан” дуулалт жүжгийг тайзнаа тавьжээ. Уг дуулалт жүжгийг “Галдан бошгот хаан” мэндэлсний 370 жилийн ойд зориулж үзэгчдийн хүртээл болгосон байна.

Авто машин, мотоциклийн холын зайн “Ралли Монголиа 2014” олон улсын уралдаан ирэх сарын 10-17-нд болох аж. Японы SSER байгууллагаас Монголын авто машин, мотоциклийн спортын холбоотой хамтран Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжлэх юм байна.

Хүүхдийн дууг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг зарласан байна. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилготой дээрх наадмыг хоёр төрлөөр зарлаад байгаа юм.

Соёл, спорт аялал жуулчлалын яамны санаачлагыг ажил хэрэг болгон Монгол шуудан компани нь “Т-Батаар”-ын зурагтай марк гаргажээ. Шинэ маркийг олон нийтэд танилцуулах ажиллагаа өнөөдөр 12.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд болно. Дээрх арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцоно.