Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд Японы “Тоёото” корпораци автомашин олгохоор болсон тухай Баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Тэд түрүү бөхийн шагнал болох автомашиныг ирэх долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмаар эсвэл “Дээлтэй монгол” арга хэмжээний үеэр гардуулах юм байна. Учир нь долоодугаар сарын 12-нд түрүүлсэн бөх төрийнхөө шагналыг гардан авдаг бөгөөд тэрхүү шагналтай давхцуулахгүй байхаар төлөвлөжээ.
