Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хувьсал” продакшны дайчин гурван бүсгүй “Зүрхээр наадагч” -ийг танилцуулна
Нийгэм

“Хувьсал” продакшны дайчин гурван бүсгүй “Зүрхээр наадагч” -ийг танилцуулна

Урлаг Урлаг01/07/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
huw6305413074432014-07-01-09-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Хувьсал" продакшны дайчин гурван бүсгүй "Зүрхээр наадагч"*-ийг танилцуулахаар төлөвлөөд тун завгүй яваа гэнэ. "Academy awards"  наадмаас МУГЖ  У.Уранчимэг "Шилдэг эмэгтэй гол дүр", МУСТА  А.Ганчимэг "Шилдэг эмэгтэй туслах дүр" гэсэн шагналуудыг тус тус хүртсэн билээ. Тэгвэл тус продакшны хамт олон дэлгэцийн хоёр дахь уран бүтээлдээ орсон байна.

Залуу жүжигчин А. Ганчимэг энэ удаад нууц авьяасаа дэлгэж кино зохиол бичсэн аж.  "Зүрхээр наадагч" киноны зохиолоо А.Ганчимэг нэг жилийн турш бичжээ. Өсөх ирээдүйтэй, чадварлаг, гоо үзэсгэлэн төгс залуу бүсгүй СТА цол тэмдгээр энгэрээ мялааж үзэгчдийг баярлуулсан цаг саяхан. “Цол дагаж бяр” гэгчээр төрийн хүндтэй шагнал түүнд зохиол бичих онгод хайрласан бололтой. Ид цэцэг шиг насандаа яваа, эрчүүдийн харааг булааж сэтгэлийг нууцхан догдлуулдаг А.Ганчимэгийн нүдээр зүрхээр наадагч гэж ямар хүнийг хэлдэг бол? Нэрнээсээ эхлээд сонирхол татсан тэдний шинэхэн уран бүтээлийг үзэгчид тэсэн ядан хүлээх нь тодорхой.

Киноны зураг авалт зургадугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд намар нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм байна. Гол дүрийн эрэгтэй дүр дээр сонгон шалгаруулалт явуулж 80-аад залуус ирснээс 2009 оны  "Азийн топ модель" О. Мөнхдалай сонгогдож, МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг нартай хамтран тоглохоор боллоо.  Киноны найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажиллаж байгаа гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.