Шакираг орлосон бүдүүн залуу /Хөгжилтэй бичлэг/
Ангилал: Нийгэм
Нийслэл хот маань дээлнийхээ өнгийг өөрчилж, охид хөвгүүд өнгөлөг толигор энэ зуны моод цэцэглэг бололтой. Хаврын хавсрага энэ жил хаачсан бэ? нөгөө улаан шороо аль уулын цаагуур оров гэлтэй л байлаа.
ССАЖЯамны нээлттэй өдөрлөгийн үеэр Засгийн газрын “Мөнгөн мод” цомыг уран бүтээлчдэд нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм. “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалтыг энэ жил 7 дах удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм.
20 жилийн өмнө “Бүсгүйн зураг” дуугаа дуулсаар тайзнаа анх гарч байсан дуучин Л.Байзда энэ сарын 20,21-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд “амьд” хөгжимтэйгээр тоглолтоо хийх гэж байна. Тайзнаа гарсны 20 жилийн ойдоо зориулсан энэхүү тоглолтод дуучин Л.Байздагийн хит болсон бүтээлүүдээс болон сүүлийн үеийн уран бүтээлүүд үзэгчидэд хүрэх юм.
“Unitel” групп Үндэсний архивын газартай хамтран “Монгол кино HD” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Монголын уран сайхны “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” киноны хөгжмийг дахин бичиж, үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
Энэхүү өдөрлөгт яамны харъяа мэргэжлийн урлагийн байгууллагууд, музей, спорт болон аялал жуулчлалын холбоод өөрсдийн үйл ажиллагаа олон нийтэд тайлагнан, төсвийн хөрөнгөөр юу хийж бүтээснээ дэлгэн үзүүлсэн юм. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Уянга сумын урлаачдын бүтээсэн монгол гэрийг байршуулан ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвүүдийн танилцуулга, батламжийг олон нийтийн хүртээл болгосноос гадна бий биелгээ, лимбэний битүү амьсгаа зэрэг соёлын биет бус өвийг хурсан олонд зааж, гарын авлагыг тараалаа. Харин спорт холбоод эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн зэргийг зааж уран гимнастик, таеквондогийн үзүүлбэр зэргийг толилуулав.
Монголын урлагийн зөвлөл АНУ-ын “Hospital Art” сантай хамтран урлагаар дамжуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжихээр боллоо.
УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар төр, түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж, Монгол Улсын Төрийн соёрхолт хэмээн эрхэм алдрыг хүртсэн. Тэрбээр “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож чадсан нэгэн.
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслол орон нутагт хүрээгээ тэллээ. “Иргэний Андгай Өргөх Ёслол” Орхон аймагт анх удаа зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 1000 сурагч Амарын талбайд андгай өргөсөн байна.
“Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Найруулагч Ц.Золжаргалын бүтээл уг кино энэ сарын 16-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Кино зохиолыг найруулагч Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нар хамтран бичиж зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ.
