Ангилал: Нийгэм

Энэхүү өдөрлөгт яамны харъяа мэргэжлийн урлагийн байгууллагууд, музей, спорт болон аялал жуулчлалын холбоод өөрсдийн үйл ажиллагаа олон нийтэд тайлагнан, төсвийн хөрөнгөөр юу хийж бүтээснээ дэлгэн үзүүлсэн юм. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Уянга сумын урлаачдын бүтээсэн монгол гэрийг байршуулан ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвүүдийн танилцуулга, батламжийг олон нийтийн хүртээл болгосноос гадна бий биелгээ, лимбэний битүү амьсгаа зэрэг соёлын биет бус өвийг хурсан олонд зааж, гарын авлагыг тараалаа. Харин спорт холбоод эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн зэргийг зааж уран гимнастик, таеквондогийн үзүүлбэр зэргийг толилуулав.

Монголын урлагийн зөвлөл АНУ-ын “Hospital Art” сантай хамтран урлагаар дамжуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжихээр боллоо.

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар төр, түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж, Монгол Улсын Төрийн соёрхолт хэмээн эрхэм алдрыг хүртсэн. Тэрбээр “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож чадсан нэгэн.

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслол орон нутагт хүрээгээ тэллээ. “Иргэний Андгай Өргөх Ёслол” Орхон аймагт анх удаа зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 1000 сурагч Амарын талбайд андгай өргөсөн байна.

“Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Найруулагч Ц.Золжаргалын бүтээл уг кино энэ сарын 16-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Кино зохиолыг найруулагч Ц.Золжаргал, кино зохиолч А.Миеэгомбо нар хамтран бичиж зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ.

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2.2 тэрбум төгрөг байхаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Үүнээс 369.9 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн төсвөөс, 57 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, дутагдаж буй 1.2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

МЗЭ-ээс “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион явуулдаг. Анх 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохиогдож байсан эл наадам маань 1993 онд “Утгын чимэг” болж өнөөг хүртэл нийт 18 удаа амжилттай зохиогдсоор ирсэн билээ.

МЗХ-ны дэргэдэх “Nice bike”клубын хамт олон Монголын Залуучуудын Холбооны байрны хажууд дугуйн түрээс, засвар үйлчилгээний төв шинээр нээлээ. Уг клуб нь төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагуудад түрээслүүлэх бөгөөд ажлын болон амралтын өдрийн аль ч цагаар дугуй түрээслэх боломжтой юм байна.

Хуучинсаг үзэлтэй британичууд Барбадоссын дуучин бүсгүй Рианнагийн нүцгэнээр тоглосон Rogue үнэртний зар сурталчилгааг хориглосон байна. Тус улсын иргэн нэгэн эрэгтэй Их Британийн зар сурталчилгаанд хяналт тавих хороонд гомдол гаргажээ.