Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Нямхүүгийн “Нэг л мэдэхэд” ном худалдаанд гарч эхэллээ
Нийгэм

Б.Нямхүүгийн “Нэг л мэдэхэд” ном худалдаанд гарч эхэллээ

Урлаг Урлаг16/06/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
BqFv-sBCIAAWkk-5396617402014-06-16-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Амьдрал ямар санаснаар болох биш дээ. Муу аав ээж минь намайг сургууль соёл төгсгөх гэж байдгийгаа барсан ч Англид сургуулиа төгсөөд ирэхэд минь заавал төрийн алба бараадуулна гэж зүтгэсээр байгаад хэд гурван төгрөг зарцуулан байж ажилд оруулсан даа.

Орсон ажилд маань орон тоо байхгүй ч удирдлагад маань мөнгө хэрэгтэй надад ажил хэрэгтэй байсан тул яаж ийж байгаад л өгч авалцаад би ажилтай болсон. Ажлын эхний өдөр надад суух байтугай зогсох газаргүй мэт санагдаж шинэ ажилд ороод ёстой нэг үзүүлээд өгнө дөө гэсэн бодол минь замхрах шиг болсон ч би бууж өгөөгүй юм. Нэг умгар жижиг өрөөнд наймуулаа сууна. Зуны халууныг хэлэх үү? өрөө жижиг олуулаа суухыг хэлэх үү? ёстой хэцүү гэж тэр байсан ч залуу нас намайг шантруулаагүй. Хийнэ шүү л гэж бодож байлаа. Бүгд л шинэ хүмүүс юм байхаа. Хамгийн ахмад болох настайвтар эмэгтэй үг хэлэх бүртээ л өөрийгөө энэ умгар өрөөний босс нь гэдгээ мэдрүүлнэ.

Би  мөн ч олон засгийн нүүр үзсэн дээ. Та нар ч яагаа ч үгүй байнаа гэж ирээд л  биднийгээ доош нь чихнэ. Эхний өдрөөс л хэн юу хийдэг нь надад тодорхой боллоо.  Олон засгийн нүүр үзсэн Ажаа манай хэлтсийн ажлыг шүүрээд хийчих нь. Ажаа ойр дотно эмэгтэйчүүдэдээ ганц нэг ажил  үүрэгддэг бололтой. Мань мэт нь юу яаж хийхээ мэдэхгүй Ажаагийн амыг харж гиеүрнэ. Ингээд гиеүрч суухдаа хүнд юу ч хийхгүй зүгээр суудаг гэдгээ мэдэгдэхгүйн тулд их л ажил хэрэгч царайлан компьютер шагайн янз бүрийн тоглоом тоглодог болов оо. Цайны цаг болоод компьютерийн араас босохдоо ажлын цагаар юу хийж сууснаа бодохоос өөрөө өөрөөсөө ичих шиг болдог ч,цайны цагийн дараа аргагүй эрхэнд нөгөө л тоглоомоо үргэлжлүүлнэ.

Заримдаа ер нь энэ төрлөөрөө дэлхийн аваргын тэмцээнд орчихмоор бэлтгэл хийж байна даа гэж бодогдох ч үе гарна. Ганц нэг оногдсон ажил нь өдрийн ажлийн гуравны нэгд ч хүрэхгүй хугацаанд хийгээд амжчихдаг болохоор компьютер тоглоом миний үндсэн ажил мэт санагдана. Манай өрөөний бусад залуучууд бас л над шиг ажлын цаг өнгөрөөдгийг би  мэдэж байлаа. Өөрийн толгой дээрхи бухлыг хараагүй байж хүний толгой дээрхи өвсийг харна гэдэг шиг бусад залуучууддаа санаа зовно. Хайран сайхан залуучууд хийх юмгүй гиеүрч компьютер тоглоод  гандаж зэвэрлээ гэж дотроо би халаглана. Тэглээ гээд яалтай ч билээ. Бүгд төрийн албан хаагч болох сонирхлын донтонгууд юм чинь.

Биднийг жинхэнэ төрийн албан хаагч шиг ажиллуулдаг болох өдрийг хүлээгээд л комьютерээ тоншоод, тоглоомондоо донтоод л, амьдрал сайхаан сайхан гэж дуу аялаад л байхаас өөр арга бидэнд алга. Энэ байдал маань жил гаруй үргэлжилсэн ч байдал дээрдээгүйгээр барахгүй нэг л мэдэхэд дараа жилийн зунтай золгов. Нэг орой  хүмүүстэй наргиж суугаад санамсаргүй компьютерийн улаан донтон залуутай танилцаж билээ. Тэр надад энэ насандаа тоглоод дуусдаггүй нэгэн сонирхолтой тоглоом тоглох санал тавьж би түүнийг нь тоглохоор болж хоёулаа өрсөлдөхөөр шийдсэн юм. Энэ тоглоом бол тоглогч нь компани байгуулаад түүнийг хэрхэн удирдаж цааш нь авч явж байгаа тухай тоглоом юм. Муу тогловол байгуулсан компани нь дампуурч  тоглогчийн амьдралд муу энерги  авчирч мэднэ гэнэ. Ингээд нэгэн нартай өдөр би амьдралд минь сайн муу алийг нь авчирхийг таашгүй насаараа тоглоод дуусахааргүй тэр тоглоомийг тоглож эхэлсэн дээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.