Ангилал: Нийгэм

Лоолойгийн найзууд том болж телевизийн цувралаасаа бүрэн хэмжээний уран сайхны болон мэндлэж байгаа юм байна. Энэхүү “Хан хүү нь аль нь вэ” уран сайхны киноны найруулагчаар Д.Эндрээ, Т.Билгүүн нар хамтран ажилласан байна. Дүрүүдэд Ө.Энхжаргал, Д.Баярцэцэг, Л.Шинэбат, Д.Ёндонжамц, Д.Чингүүн нар оролцжээ.

21 настай дуучин Майли Сайрус тайзан дээр биеэ эвгүй авч явдаг ч хатагтай Тюссогийн музейн ажилтнууд тэдний үзмэрийн санд түүний лааны тосон баримал байрших ёстой гэж шийджээ. Энэ сарын 02-ны өдөр Берлин хотын музейд Сайрусын ээлжит лааны тосон баримал танилцуулагдсан байна.

ОХУ-ын Росгос циркийн одой жүжигчид “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтоо энэ сарын 7-8-ны бямба, ням гаригт хоёрхон удаа тоглоод нутаг буцахаар болжээ.

Баавгайнууд сагсан бөмбөг тоглож, оньс мулталж, сургуультай, галуу, тагтаа, нохой, муурнууд сургагчийнхаа зааврын дагуу санаанд оромгүй гайхалтай үзүүлбэр хийхийг харахыг хүсвэл та бүхэн бүү хоцроорой. Одой жүжигчдийн тоглолт, хөгжилтэй алиалагч нарын элэглэл, илбэ ухааны гайхамшиг гээд энэ тоглолтод дутуу зүйл үгүй.

“Монголын нохой судлалын холбоо”, “Мишээл Групп” хамтран энэ сарын 7,8-нд “Нохойн үзэсгэлэн яармаг 2014” анх удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармагт нохойн үржлийн газар, эмнэлэг зэрэг нохойтой холбоотой хувь хүн албан байгууллага оролцоно. Уг үзэсгэлэнд нохой хайртай, нохой тэжээдэг хүн бүрт нээлттэй юм байна.

Александр Сергеевич Пушкины /1799-1837/ “Руслан Людмила хоёр” алдарт найраглал МУБИС-ийн багш, доктор, профессор Ц.Магсарын орчуулгаар хэвлэгдэн гарлаа.

Дэлхий нийтийн уран сайхны сэтгэлгээний соруудын нэгэнд зүй ёсоор тооцогддог XIX зууны оросын суут яруу найрагч А.С.Пушкины хорин настайдаа бичсэн “Руслан Людмила хоёр” найраглалыг бадрангуй найраглалын дэлхийн гурван оргилын нэг хэмээн судлаачид үнэлсэн байдаг. Чухамхүү 1820 онд энэ найраглал хэвлэгдсэнээр Пушкины нэр алдар тэр даруй Орос даяар түгжээ.

Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг гар бие оролцуулах ажлыг эхлүүлээд байна.

Монгол улсын төрийн соёрхолт, дуучин Д.Болдын 11 дэх бие даасан “Хувцсаа тайчаад шид” цомог худалдаанд гараад удаагүй байгаа билээ. Тэрээр уг цомогтоо багтсан “Би дурламаар байна”, “Хувцсаа тайчаад шид” зэрэг дуунуудынхаа клипийг сонсогчиддоо хүргэсэн.

Саяхан болж өнгөрсөн “Гэгээн Муза” наадмаас Black Box театрын уран бүтээлчид нэг жүжигчний моно жүжгийн төрөлд гурван Муза хүртсэн билээ. Тус театр энэ сарын 07-ны бямба гаригт “Муза” авчирсан хоёр жүжгээ үзэгчдийн хүсэлтээр тайзнаа амилуулахаар болсон аж.