Дуулиан шуугианы эзэн дуучин Майли Сайрус өмссөн зүүсэн биеэ авч яваа байдлаараа олны анхаарлыг үргэлж татаж явдаг нэгэн. Тэрбээр аялан тоглолтынхоо үеэр үзэгчдийн өмнө зохисгүй аашилсан нь түүнийг өсвөр үеийхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж үзэн, түүний тоглолтыг хориглох шийдвэр гаргасан билээ. Түүний энэхүү тоглолтын зурагнаас хүргэж байна.
Ангилал: Нийгэм
Өнгөрсөн долоо хоногт болсон “Мэт Гала” хэмээх арга хэмжээнд рэппер, Брүүклин Нэтс багийн хувьцаа эзэмшигч асан Жэй Зи эхнэр Бэеонсын хамт оролцжээ. Тус арга хэмжээнд дуучны дүү Соланге Нөүлс мөн оролцсон ба цахилгаан шатан дотор дүүгийнхээ нөхөр рүү дайрч давшилж буй бичлэг интернет сайтуудаар таран шуугиан тариад байна. Тэрхүү бичлэгийг сонирхуулъя.
“Сонгодог мюзикл продакшн”-аас дэлхийн сор болсон гайхимшигт бүтээлийг элгэн түмэндээ хүргэх зорилгоор азид анх удаагаа Монголын тайзнаа тоглогдож үзэгчдийг байлдан дагуулсан “Ромео Жульетта” мюзикл маргааш буюу 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдоно.
Нийтийн дуучдын шинэ түрлэг нэгэнтээ давалгаалж байсан 2000 оны эхэн үе саяхан мэт авч хэдийнэ арав гаруй жилийг үджээ. С.Жавхлан Т.Баясгалан, Т.Батсайхан Г.Эрдэнэтунгалаг, Г.Чинболор Б.Энхмэнд гээд хөвөрнө. Ихэр мэт нэр ижилссэн дуучдын дундаас гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзам энэ бүхнээрээ ялгарж үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь Г.Чинболор, Б.Энхмэнд нар юм.
Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйг дэмжигч байгууллагууд хамтран залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Улаанбаатар хотыг унадаг дугуйн замтай болгох чиглэлээр 2013 оноос эрчимтэй ажиллаж 25 000 гаруй иргэдийн санал хүсэлтийг үндэслэж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг боловсруулан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг” – ээр дамжуулж УИХ – ын намрын чуулганд өргөн барьж дэмжлэгийг авсан бөгөөд НИТХ руу шилжүүлсэн юм.
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза-11” олон улсын театрын их наадам энэ сарын 19-нд шилдгийн шилдгүүдээ тодруулах юм. Энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, Оросын холбооны Тува улс, ӨМӨЗ орны уран бүтээлчид өрсөлдөх юм.
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж залуучуудыг ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажилд зуучлах, сургалт зөвлөгөө, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шинэ ажлын байр бий болгох ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд залуучуудын ажилгүйдлийн нэг хэсэг болсон эмзэг, эрсдэлтэй бүлэг болох Цэргээс халагдсан, хорих ангиас суллагдсан, гадаадаас ирсэн, хүүхэд гаргасан, амьдралийн хүнд бэрх үе тохиолдсон залуучуудыг ажилтай болгох, нийгэмшүүлэх ажлуудыг системтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Европын хамгийн нэр хүндтэй урлагийн тэмцээнүүдийн нэг болох 59 дэх удаагийн “Евровидение”-гийн ялагчаар Австрийн дуучин Кончита Вурст тодорлоо. “Rise Like a Phoenix” дуугаар оролцсон тэрээр хоолойны чадлаасаа гадна сахалтай эмэгтэйн дүрд хувирсан этгээд төрхөөрөө үзэгчдийг алмайруулж чадсан байна.
Хөрөг нийтлэлээ ингэж гарчиглав. Энэ бол жирийн гэдэг аугаа мэргэжлээрээ алдар хүндийн эзэн, зон олны танил болсон Цэрэндэжидийн Гантөмөр гуайн хэлсэн үг.
Шуугиан таригч дуучин бүсгүй Лэди Гага үзэгчдийг яаж алмайруулах вэ гэдгээ мэдэхгүй янз бүрийн арга хэрэглэж байгаа гэнэ. Түүний сүүлд хийсэн үйлдэл өөрийг нь шүүхэд аваачиж магадгүй юм. Учир нь, ёс суртахууны өндөр хэмжүүртэй эцэг, эхчүүд түүний талаар гомдол гаргах болжээ.
