Ангилал: Нийгэм

Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлох гэж байна. Тэрбээр циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолт тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 2-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Монголын үзэгчид нэг үеэ бодвол сонгодог болон драмын бүтээлүүдийг нилээд шимтэн үздэг болжээ. Мөн драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам энэ сарын 19-нд болохнээ. Тус наадамд үзэгчдээс нэлээд дээгүүр үнэлгээтэй байна.

“Сэрүүн хасын нууц” жүжиг 5 сарын 16-ны өдөр “Гэгээн Муза” наадмын шалгаруулалтанд зориулан ганцхан удаа тайзнаа дахин амилах нээ. “Х ТҮЦ” Продакшны ээлжит даацтай бүтээлүүдийн нэг тус жүжиг гарсан даруйдаа л үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй монголын тайзнаа 45 хоног үзэгчдээр дүүрэн тавигджээ.

Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж байгаа юм.

2013 онд Франц улсын Бордо хотод болсон олон улсын хоршил хөгжимчдын 12 уралдаанд тэргүүн байр эзэлж эх орныхоо нэрийг гаргасан төгөлдөр хуурч Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар дахин өөрсдийн уран бүтээлийн концертоо Монгол Улсын Филармонид энэ сарын 22нд тоглох гэж байна. Тэд 2013 онд ДБЭТ-т “Piano Duo” нэртэй бие даасан хоршил концертоо амжилттай тоглож байсан юм.

Азид анх удаагаа Монголын тайзнаа тавигдаж мянга мянган үзэгчдийг байлдан дагуулсан “Ромео Жульетта” мюзикл “Гэгээн муза-11” олон улсын театрын их наадмын “Дуулалт жүжгийн төрөлд” нэр дэвшжээ. Тэрбээр энэ сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд үзэгчдийн хүсэлтээр ганцхан удаа дахин тоглогдох гэж тус жүжиг ийнхүү “Гоолингоо”, “Ван хүний үр”, “Ээрэн хүрээ”, “Ромео Жульетта”, “Монгол шатрын домог” зэрэг шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөж буй ажээ.

Ховд аймгийн Чандмань суманд ихэд дэлгэрч, үе уламжлагдан ирсэн банжиг гэх тоглоомыг нутгийн иргэд соёлын биет өвд бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус сумын иргэн Д.Нямдаваагийн санаачилгаар “Чандмань-Гэгээн өглөө” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Ховд аймгийн Чандмань сумын нийт иргэдийн дунд банжигийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Мөн нутгийн иргэд банжиг тоглоомыг соёлын биет бус өвд бүртгүүлэх ажилтай холбогдуулж шат дараатай үйл ажиллагаа зохион байгуулж, санал санаачилгыг гаргаж байгаа бөгөөд үүний нэг нь Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт аялал жуулчлалын яам, Соёлын өвийн газарт хүсэлт гаргасан явдал юм. Уг ажил биеллээ олсноор Монгол Улсын соёлын биет бус өвийн тоо нэгээр нэмэгдэх аж.

Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын их наадмыг 2003 оноос эхлэн “Гэгээн муза академи” /тухайн үед Драмын мэргэжлийн жүжигчдийн төв ТББ байсан/ санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран томоохон компаниудын дэмжлэг туслалцаатайгаар зохион байгуулж ирсэн юм.

Монголын нийтийн дууны урлагт хүчин зүтгэж ард түмэнд уянгалаг сайхан дуугаараа танигдсан олон сайхан уран бүтээлч байдаг. Тэр дундаа 80,90-ээд оны үед уянгын дууны хаан гэгдэж явсан, солгой хэмээх Н.Төмөрхуягийн дууг сонсоогүй аялж үзээгүй дунд үеийнхэн гэж үгүй биз ээ. Энэ л эрхмийн дуунд уярч, ухаажиж хүмүүжиж явсан хүмүүсийн тоо ч багагүй байдаг билээ. Хорвоод ганцхан ээждээ, Ухаарч амьдрах хорвоо, Амьдрал хайр дээр тогтдог, гэх мэтчилэн дууных нь нэрнээс л ухаарал хайралсан мөртүүд эхэлдэг.

Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов зарлагджээ. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байсан бөгөөд энэ жил ес дэх жилдээ зохиогдох гэж байгаа нь энэ юм.