Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар паласын концертын их танхимд “Миний аялгуу-2” хэмээх бие даасан тоглолтоо амжилттай хийсэн “Харш” хамтлагийн дуучин Б.Баяртсайхан ирэх Бямба гаригт буюу 4-р сарын 12-нд Амрита клубт “VIP” тоглолт хийх аж. Энэхүү тоглолтод “Харш” хамтлагийн хит болсон гайхалтай уран бүтээлүүд эгшиглэхийн зэрэгцээ олон сонирхолтой сюрпризээр залуустаа бэлэг барих юм байна.
Ангилал: Нийгэм
“Алтан ураг” хамтлаг “Алтан ураг соёлын өвийг сурталчлах аян”-ыг эхлүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэд хамтлагийн 10 жилийн хүрээнд “Шинэ Булган” хөтөлбөрт тусгагдсан “Морин хуур” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Булган сумын нутгийн Зөвлөл, Аймгийн холбогдох байгууллагууд хамтран Монгол ардын хөгжмийг орчин цагийн этник урсгалаар хөгжүүлэх сургалт зохион байгуулах юм байна.
Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар удаагийн наадам 2014 оны зургадугаар сарын 11-15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна.
Артхаус киног дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гаригт зохион байгуулдаг “Dreamers’day” (Мөрөөдөгчдийн өдөр) кино өдөрлөгөөр энэ долоо хоногт монголчуудын тухай сонгодог бүтээл толилуулах гэж байна.
Жүжигчин Леонардо ди Каприо Францын Полинезид амрахаар оджээ. Тэрбээр амралтаа өнгөрүүлэхийн тулд диваажингийн арал гэгддэг Бора-Бораг сонгосон байна.
1984 онд байгуулагдаж нийгмийн хараат байдалд Монголын ирээдүйн өнөө цаг үеийн метал рок урсгалд гол нөлөө үзүүлж хөгжүүлж ирсэн “Аясын салхи” хамтлаг 30-н жилийн ойн тоглолтоо “Дорно зүгийн салхи” нэртэйгээр хийх гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний долоо хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн.
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардулах ёслолын ажиллагаа, гала концерт энэ сарын 22-нд монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдана. Тус наадмын хоёр дахь албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт зохион байгуулагдана.
“Монголд мэндэлсэн өдөр мину” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо монгол бөхийн өргөөнөө 9 өдрийн турш тасралтгүй танхим дүүрэн үзэгчидтэй тоглож, түмэн олны хайртай хүү болохоо харуулсан МУГЖ С.Жавхлан тус тоглолтоо эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ толилуулахаар орон нутгаар аялан тоглоод тун завгүй яваа билээ.
Уралдаант шалгаруулалтын гол зорилго нь бидний өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентийн мэдээллийг ашиглахыг хөхүүлэн дэмжиж урамшуулахад оршино.
