Өнөөдөр 12:00 цагаас мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл бүхий 500 гаруй уран бүтээлчид, ажилчид ССАЖ-ын яамны гадна талбайд тайван жагсаал хийх гэнэ. Тодруулбал соёл урлагийн салбарынхан өөрийн яамтай болсон хэдий ч ажилчдын цалин тэтгэвэр нэмэгдээгүй, нийгмийн халамж үйлчилгээ, ажиллах орчин нөхцөл сайжраагүй гэх мэт олон асуудлаадлыг хөндөж ийнхүү жагсахаар болжээ.
Ангилал: Нийгэм
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдах билээ. Тус наадам нь “Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин”, “Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин”, “Нийтийн дууны шилдэг хос дуучин”, “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”, “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”, “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”, “Нийтийн дуучны шилдэг концерт”, “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”, “Нийтийн дуучны шилдэг цомог”, “Нийтийн дуучны шилдэг студи”, “Нийтийн дуучны шилдэг видео клип”, “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу” зэрэг 12 номинацид нийтийн дууны урлагийнхны шилдгийн шилдгүүдийг тодруулах юм.
“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдсан “Universe Best Songs-2014” наадам шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл энэ удаад үе үеийн шилдэг оролцогчид анх удаа нэгдэж, “Universe Best Songs” наадмын тайзнаа дахин дуулж, нөхөрсөгөөр өрсөлдөх гэж байна.
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын хэвлэлийн хурал өнөөдөр болж, зохион байгуулах комиссын гишүүд болон нийтийн дууны урлагийн төлөөллүүд оролцож наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлан танилцуулсан бөгөөд наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.
Каракасийн чинээлэг айлын хүү Мигель Ангел Гонзалес ядуусын хорооллын, сонин зардаг үзэсгэлэнт охин Стрелитад анхны харцаар дурлана. Тус хотын нэр нөлөө бүхий баян айлын том хүү гудамжны халтар царайттай хайр сэтгэлийн холбоотой болсон нь бүх үйл явдлын эхлэл, зангилаа, учир утга болдог. Хэдий хайр дурлалд нь саад бэрхшээл, зовлон гуниг, салалт, мэхлэлт тохиолддог ч хосууд эцэст нь уулзаж, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр болж буйгаар “Халтар царайт” кино дуусдаг.
Хүүхдийн төгөлдөр хуурын “Авьяастан” сургалтын төвийн сурагчид энэ сарын 3-6-ны өдрүүдэд Франц улсын Монтре Ле Биан хотод болсон 17 дахь удаагийн өсвөрийн төгөлдөр хуур сонирхогчдын олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
Буриад зоны соёл урлагийн “Алтаргана” наадам энэ жил Хэнтий аймгийн Дадал суманд болно. “Алтаргана” наадам энэ жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулагдахаар болжээ. Ерөнхий сайдад “Алтаргана” наадмыг ивээлдээ аваач ээ гэсэн хүсэлтийг наадам зохион байгуулагчдаас тавьсан аж.
“Чка өдөр” гэх чка дуугаар “Камертон” хамтлаг залуусыг байлдан дагуулахаас бүр өмнө, одоогоос 45 жилийн тэртээ эл дууны сайхан аялгууг хорин настай залуу туурвиж байв. Тэр үед “Камертон”-ы дөрөв ч төрөөгүй байсан гээд бод доо. “Их сургуулиа банзан гитараар сольсон учир аав нь дуугаа хурааж, ээж нь хоёр хүний өмнөөс “сургааль” айлдах болсон хатуухан уур амьсгалыг зүүдэнд нь ирсэн тэр аялгуу зөөллөөд зогсохгүй хагас зууны турш өдөр алгасалгүй эгшиглэх юм гэж тэр үед огт санаагүй” хэмээн даруухан өгүүлэх энэ эрхмийг Самбуугийн Баатарсүх гэдэг. 2008 оноос Урлагийн гавьяат зүтгэлтэн гэх том цолоор дуудуулах болсон ч хөгжмийн зохиолч гэх энгийн тодотголдоо тэр илүү дуртай.
Автомашин сонирхогч залуучуудад зориулан энэ оны хамгийн анхны дрифт шоу зохион байгуулагдаахаар товоо гараад байгаа билээ. ”VIP auto club” -н залуус ”VIP Drift” шоуг 3 дахь жилдээ 2014.04.19-ны өдөр “Хүй долоон худаг”-ийн төв талбайд болох гэж байна.
“Номин талст” хамтлагийн дуучин, Эх орны төлөө 1-р зэргийн одонт, “Морин хуур” наадмын гранфри, Монгол Улсын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан амжилттай тоглосон билээ.
