Ангилал: Нийгэм

Монголын хөгжмийн түүхэнд нэгэн шинэ үеийг бүтээж ард олноо хүндлэгдэн шинэ уран бүтээлээрээ үргэлж бидний сонорыг мялаан баясгаж, олон сайхан хит дуу эгшиглүүлсэн нэрт хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн удахгүй тоглогдохоор бэлтгэл ажилдаа ороод байна.

Нийслэлийн Улаанбаатар чуулга нь ард олондоо ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд олон арван ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд эдгээр ажлуудын нэг болгож хүүхэд залуучуудад уртын дуу зааж сургах “Монгол уртын дуу” хэмээх сургалт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “ГЭГЭЭН МУЗА-11” олон улсын их наадмын хэвлэлийн бага хурал 2014 оны 04 дүгээр сарын 18-ны Баасан гаригийн 11:00 цагт “Blue Sky Tower”-ын 2 давхрын ТОПАЗ танхимд болно.

АНУ-ын Сакраменто хотын ахлах сургуульд суралцаж буй монгол хүүхдүүдийн ТУС клубээс Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудад Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын ЭРДЭНЭСИЙН САН – 108 цувралаас 120 ном хандивлав.

Хошин урлагийн “Х-Түц” продакшн өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болгож байсан “Сэрүүн хасын нууц” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сарын 3-наас дахин тоглогдож байгаа билээ. Тайзнаа 14 хоног тавигдах уг бүтээлийн хаалтын тоглолт өнөөдрөөс эхэлж байгаа юм байна.

Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлагийн 5-н жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэрбээр 2009 оны 3 сарын 1-нд анхлан үүсгэн байгуулагдаж байсан тус хамтлагийнхан ойн хүрээнд олон гайхалтай ажил, уран бүтээлүүдийг туурвихаар бэлтгэж байгаа бөгөөд тус ажлуудын нээлт болгож энэ сарын 18-нд 17:00 цагаас СУИС-ийн “Оюутан” театрд лекц, концертийг урлагийн сургуулийн оюутан залуучууада зориулан үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг бүх сумын сурагчдыг хамруулсан бүсчилсэн урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд зохион байгуулагчдын шийдвэрээр энэхүү тоглолтоос шалгарсан шилдэг номеруудыг нэгтгэн Урлагийн их наадам зохион байгуулахаар болжээ.

Зулай зулайгаа гишгэж төрсөн ихэр 2 сайхан ах дүүс. Тэдний нэг нь өдгөө хорвоод үгүй. Хүмүүн заяанд ховор, ихэр төрсөн хоёрынх нь нэгийг элэгний муу нэртэй өвчин хэл чимээгүй ирээд хоромхон зуурт аваад явчихсан.