Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийтийн дууны урлагийн шилдгүүд өнөөдөр тодорно
Нийгэм

Нийтийн дууны урлагийн шилдгүүд өнөөдөр тодорно

Урлаг Урлаг21/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
PLAKAT_A3_-_Copy7177504392014-04-21-08-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд буюу өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болно. Тус наадам нь анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байсан удаатай. Энэ жилийн хувьд ч мөн адил 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд “Алтан хуур” наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох ажээ. Ийнхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болж шилдгүүдээ тодруулах юм.

  “Алтан хуур-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд АУЗ Ш.Сүрэнжав, АЖ Б.Зангад, ТШ Б.Шарав, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МУСГЗ Ч.Буянхишиг, МУУГЗ Б.Бямбабаяр, МУСГЗ Ш.Гүрбазар, МУСГЗ Ш.Хүрэлбаатар, МУСГЗ Ч.Ганхуяг, МУГЖ Д.Хоролсүрэн, МУГЖ Ж.Нансалмаа, МУСТА Ц.Ерөө нар оролцох юм. Түүнчлэн хүндэтгэлийн гала концертод МУГЖ Б.Эрдэнэбат, МУГЖ У.Далантай, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Ж.Болормаа, МУГЖ Г.Ариунбаатар, Ц.Төвшинтөгс, МУГЖ С.Вандан, С.Жавхлан, С.Батсүх, .Дуламсүрэн, С.Ганзориг  нар оролцох бөгөөд МУСТА Д.Хишигбаяр, Б.Болд, Э.Чулуунчимэг, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий, Г.Эрдэнэчимэг, МУСТА Ц.Ерөөгийн шавь нар уригдана оролцож ая дуугаа өргөх нээ. Мөн наадмын хөтлөгчдөөр МУСГЗ ЖБатбаяр, Э.Чимгээ, ерөнхий найруулагчаар МУУГЗ Ч.Ганхуяг, хөгжмийн найруулагчаар МУСТА Б.Алтанхуяг, найруулагчаар МУСТА С.Баярсайхан, Э.Цэнд-Аюуш, ерөнхий зохицуулагч Х.Эрдэнэчимэг, зохицуулагч МУСТА Б.Батхуяг, Зураач Э.Мөнхбаяр нар ажиллах юм. Ийнхүү маргааш шилдгүүдийг доорхи 12 төрөлд тодруулах аж.

  1. "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин"
  2. "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин "
  3. “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
  4. “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
  5. “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
  6. “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
  7. “Нийтийн дуучны шилдэг концерт”
  8. “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
  9. “Нийтийн дуучны шилдэг цомог”
  10. “Нийтийн дуучны шилдэг студи”
  11. “Нийтийн дуучны шилдэг видео клип”
  12. “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу”

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг болон урилга, тасалбарын талаар 96364147, 86004147 дугааруудаас лавлаарай.

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.