“Мартахгүй”,”Цасан дээр”, “Чиний явсан зүгт” зэрэг дуунуудаар нь та бидний сайн мэдэх Take-off хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд энэ сарын 13-нд 20:00 цагаас Blue sky tower-т байрлах “Vegas” club-т сонсогч фенүүдийнхээ хамтаар баяраа тэмдэглэхээр болжээ.
Ангилал: Нийгэм
Монгол киноны 80 жилийн ойд зориулсан “Гайхамшигт дэлгэц” төсөл хэрэгжиж эхэллээ. Энэхүү төслийг “Монгол кино” нэгтгэл “Монголжин” студи хамтран, дэмжигч байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх юм байна. “Монголжин” студи найруулагч О.Машбат, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг нарынх бөгөөд тэд энэ ажлын хүрээнд телевизийн цуврал ток шоу, “Тэмүжин” уран сайхны кино хийх аж. Тэдэнтэй хамтрахыг хүссэн байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд [email protected] хаягаар хандаж болох нь ээ.
Монголын Телевизүүдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан шонхор-2013” наадам товоо зарлажээ. Энэ жилийн “Алтан шонхор-2013” наадмыг Монголын Телевизүүдийн Холбоо, “Eagle news” телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны 18.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох юм байна. Энэ удаагийн “Алтан шонхор-2013” наадам 18 төрөлд шилдгүүдийг шалгаруулах юм. Харин уран бүтээлчдийн материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авч байгаа аж.
ҮДБЭЧуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлэх “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс 2013 оны 12 сарын 15,16,17-нд 19:00 цагт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа болох гэж байна.
Монголын аугаа их түүхийн тавцанд алдар гавъяа, үйл хэргээрээ мөнхөрсөн 9 эх хатдын тухай “МОНГОЛЫН ИХ ХАТАД” бүжгэн туульс 2013 оны 12 сарын 15,16,17-нд 19:00 цагт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа тоглогдох гэж байна.Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ерөнхий захирал/, Цомнолыг Н.Болд /дэд захирал/, Хөгмийн зохиолч Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Дэглэн найруулсан Д.Баярбаатар /ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийн найруулга М.Бирваа, Бүжиг дэглээч УГЖ А.Даваахүү, СТА Х.Хашхүү, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, Ерөнхий менежер Б.Нямсүрэн, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байна.
Сүүлийн үед гаж үйлдлээрээ олны анхаарлыг татах болсон залуу дуучин Майли Сайрус саяхан Samsung шоунд оролцож, бас л нөгөө алдарт хөдөлгөөнөө хийж, нүцгэн шахуу хувцаслаж, секси бүжиг бүжиглэж бусдын дургүйцлийг хүргээд авсан гэнэ.
“Яахаас ч буцахгүй эзэгтэй” киногоор нь Ева Лонгорияг кино сонирхогчид андахгүй мэднэ. Лонгория хувийн амьдрал болон сүүлийн үеийн уран бүтээлийн сониноо дуулгахаар “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ.
Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж “Андра” агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм.
Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол Нора Дагва буюу Д.Оюунномин. Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож, Сингапурын загварын агентлагт ажиллаж, Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг байсан.
Кэти Перри хүмүүнлэгийн элч болжээ Өчигдөр 15 цаг 26 минут Нэрт дуучин Кэти Перрид олон улсын нэр хүндтэй байгууллага болох ЮНИСЕФ-ын Сайн санааны элчийн үүргийг санал болгосон бөгөөд тэрээр татгалзаж чадаагүй гэнэ.
