Ангилал: Нийгэм

Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол Нора Дагва буюу Д.Оюунномин. Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож, Сингапурын загварын агентлагт ажиллаж, Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг байсан.

Кэти Перри хүмүүнлэгийн элч болжээ Өчигдөр 15 цаг 26 минут Нэрт дуучин Кэти Перрид олон улсын нэр хүндтэй байгууллага болох ЮНИСЕФ-ын Сайн санааны элчийн үүргийг санал болгосон бөгөөд тэрээр татгалзаж чадаагүй гэнэ.

НҮБ-ын боловсрол,шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО нь “Монгол уран бичлэг”, “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан нь монголчууд та бидний бахархлыг төрүүлэх баярт үйл явдал боллоо.

Мэдээллийн Сайтуудын ассоциаци нь “Online media Awards”-д Монголын Сайтын Холбооны сайтуудын нэр, логог ашиглаж, энэ шалгаруулалтанд МОСАХ оролцож байгаа мэтээр уншигч, хэрэглэгчдэд ташаа ойлголтыг төрүүлж байна. Иймд МОСАХ-ны нэр бүхий сайтууд дараах мэдэгдлийг гаргалаа.

Жон Рональд Рүэл Толкин нь ховорхон төрдөг авьяаслаг зохиолч байсан бөгөөд дэлхийн зөгнөлт зохиолын үндэс суурийг тавьсан хүн. Орчуулагч-яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэгийн орчуулсан “ХОББИТ” ном худалдаанд гарлаа.

Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж олон гайхалтай хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг энэ сарын 7-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа “ХОТЫН ХЭМНЭЛ” нэртэй амьд тоглолтоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдээ зориулан тоглох гэж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээсэн найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” кино дуутай болжээ. Тус киноны уран бүтээлчид кинондоо зориулан дуучин А.Хосбаяртай хамтран түүний “Гүйгүүл морин” дуунд шинэ клип бүтээн үзэгчдийн хүртээл болгосон байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлдэг “Шинэ дэлхий” телевизийн ажилчид өчигдрөөс эхлэн ажил хаяжээ. Учир нь тус байгууллага өнгөрсөн хугацаанд цалин хөлсөө тогтмол тавьж байгаагүй, удирдлагын зүгээс удаа дараа дарамт шахалт үзүүлдэг байсан гэнэ.