Хийлч Дээгий энэ сарын 09-нд ОХУ-ын Эрхүү хотын Н.П.Охлопковын нэрэмжит драмын театрын тайзнаа тоглох гэж байна.
Ангилал: Нийгэм
НҮБ-ын боловсрол,шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО нь “Монгол уран бичлэг”, “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан нь монголчууд та бидний бахархлыг төрүүлэх баярт үйл явдал боллоо.
Мэдээллийн Сайтуудын ассоциаци нь “Online media Awards”-д Монголын Сайтын Холбооны сайтуудын нэр, логог ашиглаж, энэ шалгаруулалтанд МОСАХ оролцож байгаа мэтээр уншигч, хэрэглэгчдэд ташаа ойлголтыг төрүүлж байна. Иймд МОСАХ-ны нэр бүхий сайтууд дараах мэдэгдлийг гаргалаа.
Жон Рональд Рүэл Толкин нь ховорхон төрдөг авьяаслаг зохиолч байсан бөгөөд дэлхийн зөгнөлт зохиолын үндэс суурийг тавьсан хүн. Орчуулагч-яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэгийн орчуулсан “ХОББИТ” ном худалдаанд гарлаа.
Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж олон гайхалтай хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг энэ сарын 7-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа “ХОТЫН ХЭМНЭЛ” нэртэй амьд тоглолтоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдээ зориулан тоглох гэж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадмыг нээсэн найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” кино дуутай болжээ. Тус киноны уран бүтээлчид кинондоо зориулан дуучин А.Хосбаяртай хамтран түүний “Гүйгүүл морин” дуунд шинэ клип бүтээн үзэгчдийн хүртээл болгосон байна.
Дээдсийн хүүхэн, Америкийн телевизийн од Ким Кардашьян өөрийн дурлалт залуу болох рэп дуучин Канье Уэсттэй хийх хуримандаа бэлдээд тун завгүй байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тэргүүлдэг “Шинэ дэлхий” телевизийн ажилчид өчигдрөөс эхлэн ажил хаяжээ. Учир нь тус байгууллага өнгөрсөн хугацаанд цалин хөлсөө тогтмол тавьж байгаагүй, удирдлагын зүгээс удаа дараа дарамт шахалт үзүүлдэг байсан гэнэ.
Монгол үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго-2014” загварын шоу өнөөдөр 19.00 цагт “Мишээл экспо”-д болох гэж байна.Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг томоохон загварын шоунуудын тоонд “Торго” шоу яах аргагүй ордог билээ.
Улаанбаатар хотыг байлдан дагуулсан Х ТҮЦ Продакшны “Тэргэл сарны инээд” инээдмийн энтертайнмент шоу тоглолт хаалтаа хийж эхэллээ. Аливаа тоглолтыг хэр сайн болсон бэ гэдгийг мэдэх бол үзэгчдийн алга ташилт, сэтгэл ханамж, үзсэн хүмүүсийн ам дамжсан яриа зэргээс хялбархан мэдэж болно. Хэрэв та үзэж амжаагүй бол, үзсэн нэг найзаасаа асуугаад нэг үзээрэй.
