Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав 2018 оны арван хоёрдугаар сарын 19-ний өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Ангилал: Нийгэм
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам сонгодог урлагийн шүүмж судлал, театр судлал, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлж, судлаачдыг бэлтгэн, салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхжуулах зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс санаачлан соёл, урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгээр “Урлаг судлаачдын форум-I”-ийг амжилттай зохион байгууллаа.
Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа.
Оросын Улс түмнүүдийн найрамдлын их сургуульд энэ өдрүүдэд Азийн оюутнуудын соёлын долоо хоног болж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус сургуулийн ректор В.М.Филиппов Москва хотод ажиллаж буй Азийн орнуудын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, сургуулийнхаа үйл ажиллагаа, зорилт, оюутнуудын сурлага, сахилга, идэвхи санаачлагын талаар мэдээлэл хийв.
“Мандухай сэцэн хатан” киноны “Мандухай эх хатан” хэмээх хөгжим нь монголын түүх, түүхэн бие хүн, цаг төрийн явдал, монгол хөгжмийн уламжлал, оюун сэтгэлгээний хэв маягийг шинэ эрин цагт эгшиг, сэтгэлгээний түвшинд илэрхийлэхийг зорьсон гурван чуулбар, 25 бие даасан ая бүхий 90 минут үргэлжлэх бүтээл юм.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд /2018.12.15-16/ “Щелкунчик” балетыг тоглох гэж байна.
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо буюу IWFCI (International Women’s Federation of Commerce and Industry) Дэлхийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих эдийн…
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ээлжит шуурхайгаа хийлээ. Яамны бүх газар, хэлтсийн дарга нар оролцсон шуурхайгаар жилийн эцэс болж буйтай холбогдуулан хууль журмын дагуу 2018 онд тус яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон бусад тайлангуудыгчанартай гаргаж, хугацаанд нь ЗГХЭГ, холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж ажиллахыг бүх газар, хэлтсүүдэд үүрэг болгожээ.
Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг 2018 оны 12 дугаар сарын 22,23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэж байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Болор цомын эзэн, МУСГЗ, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын гэгээн дурсгалд зориулсан ном тээсэн тэмээн жингийн аялал энэ сарын 6-8-ны өдрүүдэд боллоо.
