Ангилал: Нийгэм

Британийн хөвгүүдийн “One Direction” хамтлаг хийж бүтээсэн зүйлээ тайлагнан өөрсдийнхөө талаар өгүүлэх “This Is Us” буюу “Энэ бол бид” гэсэн 3D баримтат киноныхоо нээлтийг өчигдөр Лондон хотын Лестер талбайд хийжээ.

Өнгөрдөг бүтэнсайнд Холливүдын жужигчин 27 настай Линдзи Лохан ярилцлагын хатан хаан Опра Вуинфритэй өөрийн амьдралын нарийн ширийн, зовлон жаргал бүхий л зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Энэ ярилцлага чухам яагаад олныг шуугиулсан учрыг Космо.мн чамд дэлгэж байна.

Зохиолын дууг урладаг гэх залуу дуучин А.Түмэн-Өлзийгийн дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарлагдсан байна. Энэ сарын 19-нөөс ирэх сарын 22-ныг хүртэл уралдаанд идэвхтэй оролцохыг уриалжээ. Дуулж байгаа хүмүүс дуучныхаа дуунаас сонгож, өөрийн болгож дуулаад видео бичлэг болгон дуучин бүсгүйн цахим хуудсанд оруулах ёстой юм байна.

Дуучин Ч.Чулуунчимэгийг МУГЖ Т.Баясгалантай төстэй дуулдаг бүсгүй хэмээн анх олон нийт мэддэг болсон. Гэсэн ч чадварлаг хооолой, чанартай уран бүтээлээрээ өөрийн гэсэн өнгө төрхийг нийтийн дууны ертөнцөд бий болгож, шүтэн бишрэгчтэй болж чадсан билээ.

УИХ-ын 2012 оны сонгуулиар Ардчилсан намынхан “Таван А” нэртэй товч, тодорхой мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн сонгуульд ялсан. Үүний нэг “А” нь “Ажилтай орлоготой монгол хүн” хөтөлбөр юм. Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар иргэдэд таалагдсан, тулгамдаад байсан олон асуудлыг шийдсэн ч аль ч Засгийн газар иргэн бүртээ ажил олж өгөх боломжгүй билээ. Тиймдээ ч аль болох олныг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүнийг нь хэр зөв, далайцтай зохион байгуулснаас шалтгаалан ажилтай иргэний тоо өсдөг учиртай. Харин энэ удаад Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж гэдэг байгууллага энэ ажлыг тусад нь бие даан авч чиглэсэн зорилго, тусгай хөтөлбөр бүхий үе шаттайгаар зохион байгуулж байна.