Намрын эхэн сарын эхний өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бид Сөүл болон Сан-Франциско хотоор дамжин, нийт 20 орчим цагийг агаарт, есөн цагийг транзит бүст өнгөрүүлсний эцэст наймдугаар сарын хоёрны шөнийн 01.45 цагт Вашингтоны “Даллас” олон улсын нисэх буудалд газардав
Ангилал: Нийгэм
Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ-оос цуврал ажлуудыг хийж байгаа юм байна. Үүний нэг нь МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болох “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залуустай чин сэтгэлийн уулзалт, ярилцлага, лекцийг зохион байгуулах гэж байгаа ажээ.
Нар хур тэгширсэн намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 11-нд буюу өнгөрсөн бямба гарагт зууны уурхайчид “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 35 жилийн ойн баярыг цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 350 жилийн ойд зориулсан “Бид зууны уурхайчид” цэнгүүн, “Гэгээн өглөөний бахархал”, “Гэрэлт өдрийн омогшил”, “Цагаан үдшийн түрлэг” нэртэй гурван хэсгээс бүрдсэн юм. Энэ өдрийн үйл ажиллагаа нь байгаль орчны хэлтсээс хэрэгжүүлж буй “Ногоон төсөл” төслийн нээлтээр эхлэв.
Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага аваад байсан “Take off” хамтлагийн залуус 10 жилийн ойгоо тохиолдуулан “unplugged” тоглолт хийхээр төлөвлөжээ.
Америкийн алдарт шоу нэвтрүүлэг “Америкийн шүтээн” тун удахгүй ээлжит шинэ дугаараа эхлэх гэж байгаа билээ. Урьдчилсан мэдээгээр шүүгчдийн суудлын нэгийг нэрт дуучин Дженнифер Лопез эзэлжээ.
Торонтогийн Олон Улсын 38 дахь удаагийн кино наадам ирэх есдүгээр сарын 5-15-нд болох гэж байна. 1976 оноос хойш зохиогдож ирсэн Торонтогийн кино наадам нь дэлхийн томоохон кино наадмуудын нэг юм.
“Herub Entertainment”-ын шинэ бүтээл “Голланд сарнай” уран сайхны кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ.
Ойрд хэвлэлээр тасралтгүй сурталчилгаагаа явуулж буй “Микроны босс” инээдмийн уран сайхны кино өнөөдөр Тэнгис, Өргөө кино театруудад нээлтээ хийн үзэгчдэд хүрэх гэж байна.
Бид энэ удаагийн “Mobile news” булангаараа дуучин Д.Болдын “ЗАА МАРГААШ 23-ны 20 цагт Centro night club-д ХЭН НЭГЭНД НЬ бvх CD нvvдээ бас хамгийн хайртай BOLD бvсээ БЭЛЭГЛЭНЭ!!pic.twitter.com/e9Diplewwh” хэмээх жиргээний талаар утсаар тодрууллаа.
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, тус холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ нь зам тээвэр, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй гээд салбар бүрт орон нутгийн оюутан залуусыг илгээж, түр ажлын байраар хангах төсөл юм. Төслийн багийнхан өнгөрсөн баасан гарагт зам тээврийн салбарт гар бие оролцсон залуусыг зорьлоо.
