Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Түүхийн хосгүй бүтээлүүдийг үнэлэв
Уртын дуу

Түүхийн хосгүй бүтээлүүдийг үнэлэв

Урлаг Урлаг10/07/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0fc097ddeba8e399original2231375762013-07-10-09-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
XVIII ЗУУНЫ ХОС ДОМБЫГ 40 САЯ,  БОГДЫН АДУУНЫ ТАМГЫГ 1,5 САЯ ТӨГРӨГӨӨР ТӨР ХУДАЛДАН АВЧЭЭ

Монгол Улс түүх, соёлын баялаг өвтэй. Энэхүү үнэтэй өв хөрөнгийн талаарх мэдлэг мэдээлэл эгэл иргэдэд бүү хэл төрийн албаныханд ч тун ядмаг. Улс орны нэгэн үнэ­лэмж болдог соёлын өв хөрөнгө хийгээд түүнийг хэрхэн бүрдүүлдэг, баяжуулан хадгалдаг талаарх мэдээллийг энэ удаа хүргэхийг зорилоо.

Монгол Улсын  Соёлын тухай хуулийн 3.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуу­лийн 3.4 дүгээр зүйлд зааснаар “Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд зүйлсийг нийтэд нь соёлын өв гэнэ” гэж заасан байдаг. Харин соёлын өвийг биет болон биет бус гэж ангилдаг бол биет өвийг хөдлөх, үл хөдлөх хэмээн хувааж үздэг байна. Музейн үзмэр, хувь хүнд буй эд өлгийн зүйл зэргийг хөд­лөх гэдэг бол эртний булш, сүг зураг, сүм хийдийн туурь зэрэг нь үл хөдлөх дурсгалд хамаардаг. Мөн түүхэн дурсгал болох хөдлөх эд өлгийн зүйлийг дотор нь хосгүй үнэтэй, үнэтэй, энгийн гэх мэтээр ангилдаг байна.

Дээр дурьдсан соёлын өвийн шалгуур, үзүүлэлтийг ССАЖЯамны Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөл тодорхойлж, соёлын өвийг нарийвчлан шалгаж, судалдаг аж. Монгол Улс түүх, соёлын дурсгалт ховор, үнэтэй эд өлгийн зүйлс худалдан авах ажлыг жилдээ нэг удаа явуулдаг бөгөөд энэхүү ажилд улсын төсвөөс жилдээ 300 гаруй сая төгрөгийг төсөвлөдөг. Харин өнгөрсөн жилийн хувьд шинэ яам байгуулагдаж, бүтэц бүрэлдэхүүн, үйл ажил­лагааны чиглэлээ өөр­чил­­сөнтэй холбоотойгоор дээрх ажлыг улс орон даяар хоёр удаа зохион байгуулжээ. Харин иргэдийн гар дээрээс худалдан авсан соёлын өвийн үнэ ханшийг үнэн зөв нарийн тогтоож чаддаггүй бололтой. Учир нь 2012 оны соёлын өв худалдан авах ажлын үеэр Сүхбаатар аймгаас XVIII зууны үеийн хийц бүхий хос домбыг 40 сая төгрөгөөр худал­дан авсан бол VIII Богд Жавзандамбын адууны там­гыг 1,5 сая төгрөгөөр үнэлсэн байна. Энэ мэтчилэн түүх, соёлын салбарт дурсгал болох байдлаараа жин дарах эд өл­гийн зүйлийг бага үнэл­дэг байдал мэр сэр гардаг байна.

Энэ жилийн хувьд үзмэр, эд өлгийн зүйл худалдан авах мөнгө нь улсын төсөвт суусан, салбарын яам нь харьяа 40 музейгээсээ ямар үзмэр худалдан авах талаарх саналыг нь аваад судлах, нэгтгэх ажил явагдаж байгаа юм билээ. Иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа үзмэр, эд өлгийн зүйлийг худал­дан авах­даа тухайн орон нутаг, салбарын музейн санал болгосноор худалдан авдаг. Ингэхдээ иргэдийн анх санал болгосон мөнгөн дүнг хар­галзан үзэхээс гадна мэр­гэжлийн судлаачдаар зах зээлийн үеийн ханшийг нь тогтоолгож, харилцан тохиролцсоноор худалдан ав­даг. Харин үүний дараагаар аль музейн сан хөмрөгт таарч, тухайн музейн бод­ло­­год нийцэж байна гэд­гээр нь музейнүүдэд хуваа­­­­­рилан хадгалуулдаг байна. Ийнхүү улс, орон нут­гийн музейнүүдийн сан хөм­рөгт хадгалагдаж байгаа үзмэрүү­дээс Соёл, спорт аялал жуулч­лалын яамны Түүх, соёлын дурсгалт зүй­лийн зэрэглэл, үнэлгээг тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд судлаж үзээд “түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-нд оруу­лахаар тодор­хойлж, түү­нийг нь Зас­гийн газрын хурал­даа­наар хэлэлцэн энэхүү жаг­саал­танд оруулах эсэхийг тогтдог.

Манай улсын “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д МЭӨ 2000 оны үед хамаарагдах Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа янгирын толгойн чимэглэл бүхий хүр­­лээр цутгаж хийсэн илдээс авхуулаад Өндөр гэгээн Занабазарын урласан бүтээлүүд, 520 килограммаас 200 грамм жин бүхий солирууд, XX зууны эхэн үеийн урлагийн бүтээл, түүхийн дурсгалууд багтдаг аж. Энэ жагсаалтад хамгийн их буюу 303 эд өлгийн зүйлийг нэмсэн байдаг. Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 26-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Сайн цагийн мянган бурхны шүтээн зураг, Улаан Жамсран бурхны цам бүжгийн иж бүрэн өмсгөл, “Марзан” хочит Б.Шаравын зурсан “Ленины хөрөг”, XIII-XIV зууны үеийн хотгор илд, Хархорум хотын гэрэлт хөшөөнүүд, Дарьганга, Үзэмчин эхнэрийн толгойн гоёл, Сэцэн хааны тамга зэргийг нэмж оруулсан юм. Эдгээр хосгүй үнэт өвийг уг жагсаалтад оруулснаар зараг­дах, хулгайлагдах, хууль бус аргаар бусдын гарт орохоос хамгаалдаг ажээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №019

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Торгоны маань хээ” киног “Amazon Prime Video” платформоос үзэх боломжтой болжээ

09/07/2025

Японд тархины долгионыг урлагийн бүтээл болгон хувиргаж байна

09/07/2025

П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ

09/07/2025

Японы эзэн хаан Нарүхито “Монгол аялгуу”-г эгшиглүүллээ

09/07/2025

Лабубу мангас пүүз боллоо

09/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.