Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Ромео, Жульетта” сонгодог жүжгийг Улсын хүүхэд, залуучуудын театр тавдугаар сарын 9-нөөс толилуулна
Театр

“Ромео, Жульетта” сонгодог жүжгийг Улсын хүүхэд, залуучуудын театр тавдугаар сарын 9-нөөс толилуулна

Урлаг Урлаг18/04/2025Шинэчлэгдсэн:18/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хүүхэд, залуучуудын театр хавар цагийн шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор товоо зарлалаа. Тодруулбал, тус театрынхан алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгийш ирэх тавдугаар сарын 9-нөөс толилуулах юм байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Энхээ, зураачаар Г.Ганбаатар, продюсероор Гавьяат жүжигчин Н.Ариунболд, уран сайхны удирдагчаар Ардын багш Н.Ганхуяг нар ажиллажээ.

Дурлалт залуу Ромеогийн дүрд залуу жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттад М.Батгэрэл нар тоглоно. Түүнчлэн Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Б.Нармандах, Соёлын тэргүүний ажилтан Ж.Даваасамбуу нар “Ромео, Жульетта” сонгодог жүжигт дүр бүтээх аж.

Сонирхуулахад, 1966 онд Улсын хүүхэд, залуучуудын театр хамгийн анх “Ромео, Жульетта хоёр” сонгодог жүжгийг толилуулж байсан бол ийнхүү төрөлх театрынхаа тайзнаа 59 жилийн дараа дахин амилуулах гэж байна. Тухайн үед жүжгийн найруулагчаар С.Гэндэн ажиллаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа тоглосон түүхтэй.

Тэгвэл үүнээс хойш 30 жилийн дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулгаар УДЭТ-ын тайзнаа  “Ромео, Жульетта”-г тавьсан бөгөөд Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх, И.Одончимэг нар гол дүрийг бүтээсэн юм.

Харин 2012 онд “Сонгодог мюзикл продакшн”, Монгол-Францын соёлын төвтэй хамтран “Ромео, Жульета” дуурийг анх удаа эх хэлээрээ тавьжээ.

Түүнчлэн 2015 онд УДЭТ-ынхан үзвэрийн 85 жилийн жилийн нээлтээ “Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгээр хийсэн бөгөөд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, МҮОНТВ-ийн кино орчуулагч Х.Мэргэний орчуулгаар үзэгчдэд хүрсэн байна.

Мөн 2022 онд энэхүү Английн алдарт жүжгийн зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” номыг орчуулагч Х.Мэргэний орчуулгаар хэвлэсэн байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Буриадын Драмын эрдмийн театрын жүжигчид “Халхын гол. Тангараг” жүжгээ монгол үзэгчдэд толилууллаа

06/05/2026
Театр Урлаг

“Царцаа Намжил: Гурван ертөнцийн аялал” жүжгийг тоглоно

04/05/2026
Театр Урлаг

“Миний тайз” уран уншлагын уралдаан зарлалаа

04/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.