Энэ удаагийн “Mobile news”-ээр 20 гаруй жилийн тэртээ “Барилгын цэргийн соёлын төв”-д байгуулагдаж байсан хэмээгддэг “Харш” хамтлагийн дуучин С.Баасандоржтой холбогдож “Харш хамтлагийн Бааскаа PSY-ийг монголд авчирна” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.
Ангилал: Нийгэм
Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас МҮХАҮТ, Тайландын Сериндиа галлерей, зарим аж ахуйн нэгж, компаниудын дэмжлэг, оролцоотойгоор Монголын нэрт зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 16-нд Бангкок хотын уран зургийн галерейд нээлээ.
Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2013 оны 5 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд; Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг/ Connecting the future-New life style/ уриан дор ICT-EXPO-2013 үзэсгэлэн уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
2011 онд “Blue Sky Studios”-ын бүтээсэн “Rio” анимешины ээлжит анги бүтээгдэж байгаа билээ. Уг ангийн найруулагчаар өмнөх ангийг найруулсан Ice Age цувралын найруулснаараа танигдах болсон Carlos Saldanha ажиллаж байгаа юм.
20 жилийн ойгоо тохиолдуулан Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх гэж буй “Backstreet boys” хамтлаг ирэх сард манай улсад ирэх байсан ч тоглолтынхоо товийг наашлуулсан байна. Азийн орнуудаар тоглох тэдний аялан тоглолт Монгол улсаас эхлэх бөгөөд дараа нь Бээжинг зорих аж. Тэд тоглолтынхоо товыг наашлуулснаар энэ сарын 15-нд ирэхээр болжээ.
Селена Гомез том эгч болох нь. Залуу дуучин маань энэ гайхамшигт мэдээг ээжүүдийн баяраар твиттер хуудсаараа дамжуулж олонд хүргэжээ.
Монголын Урлагийн зөвлөл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг таниулах, тус музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэх энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүст өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилгоор “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачлан, Дүрслэх урлагийн музейтэй хамтран хэрэгжүүлэх гэж байна.
Америкийн реалити-шоуны од Ким Кардашьян хэдийгээр хөл хүндтэй байгаа ч гэсэн ирээдүйн үрийнхээ эцэг, рэп дуучин Канье Уэсттэй зөрчилдөж, мөдхөн тэд харилцаагаа таслахад хүрч магадгүй байгаа гэнэ.
“Янжинлхам” яруу найргийн наадам болох гэж байна. “МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны наадам Тусгаар тогтнолын ордонд маргааш 15:00 цагаас болох аж. Наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний бичгийн шатны шалгаруулалтад гурван шүлгээ ирүүлсэн найрагчид өнөөдөр хоёрдугаар шатандаа шалгарсан гэнэ. Гэхдээ наадмыг шударга явуулах үүднээс найрагчдын шүлгээ шивсэн цаасан дээр ямар нэгэн нэр, сургуулийн хаяг бичүүлээгүй байна.
Дэлхийн кино ертөнцөд нэр хүндээрээ Оскарын шагналын дараа бичигдэх 66 дахь удаагийн Каннын кино наадам өчигдөр нээлтээ хийжээ.
