Ангилал: Нийгэм

Монголын тайзны урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшны анхны тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан “Эмоци” продакшныг байгуулаад байгаа юм.

Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг хамтлаг болох “Х Түц” продакшны уран бүтээлчдийн тайзнаа амьдруулж буй “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг үзсэн хүн бүхэн Монголын жүжгийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх үнэхээр гайхалтай бүтээл болж чаджээ хэмээн ам бардам хэлцгээж байгаа юм.

ICT-EXPO-2013 үзэсгэлэнгийн хүрээнд Цахим спорт сонирхогч хүүхэд залуусыг дэмжих, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэлгэрүүлэх, аливаа гэмт хэрэгт татагдахаас урьдчилан сэргийлэх, цахим спорт болон компьютерийн тоглоомын талаархи зөв ойлголтыг нийгэм, олон нийтэд бий болгох, ирээдүйн шинэ хандлагыг дэмжих зорилго бүхий “Цахим спортын улсын аварга шалгаруулах ” тэмцээн 4 дэхь жилдээ 5-р сарын 10-21-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Дуучин Женнифер Лопесийн амьдрал ойрын хэдэн хоногт тун таагүй явдлуудаар сүлэгдээд байгаа гэнэ. Түүнээс сэтгүүлч Роб Марчиано ярилцлага авах үеэр гэнэт буун дуу дуугарч, Лопесийг зүрхийг хагалчих шахсан гэнэ. Одоогоор Лопес руу гал нээсэн үү гэдгийг тогтоогоогүй байгаа бөгөөд гэмт этгээд баригдалгүй өнгөрчээ.

Нийслэлийн Боловсролын газар, ҮСАХ, “Улаанбаатар чуулга”, “Билэг” төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бяцхан тод авьяастан” хүүхдийн урлагийн наадам энэ сард шилдгүүдээ тодруулна. 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг наадамд энэ жил 360 хүүхэд авьяас билгээ сорьж буй аж. Наадмын эхний шалгаруулалт өнгөрсөн сарын 29-нд болсон бол хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр эхэлжээ. Хоёрдугаар шатанд нийт 180 хүүхэд шалгаран үлдсэн аж.

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар энэ сарын 12-нд 17.00 цагт “UB Palace”-ын их танхимд ганцхан удаа “Надаас хөврөх үнэн хайр, цаг хугацаа” тоглолтоо хийх гэж байна.