Ангилал: Нийгэм

Энэ удаагийн “Mobile news”-ээр “Хэцүү анги”, “Рашаантын 18”, “Зөрлөг”, “Помогите нам”, Би эмэгтэй хүн”, “Ларьдма” зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдэд дүрээ мөнхөлж үзэгч түмнээ хайрлагдаж хүндлэгдэж яваа жүжигчин, найруулагч Б.Навчаатай холбогдож “”Ларьдма” киноны зураг авалтанд 17-н саяын үнэтэй “Mustang” машин шатаажээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Энэ сарын 10-12-нд Идэрийн эх хэлний уламжлалт олимпиад Завхан аймгийн Идэр суманд болох гэж байна. Жилээс жилд цар хүрээ, агуулга хэлбэр нь өргөжин тэлж буй тус олимпиадыг эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиглэн” сангаас зохион байгуулах юм.

Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам өнгөрөгч баасан гаригт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус наадмыг яруу найрагчийн охин Д.Индра санаачлан “Дашбалбар судлал төв”-өөс зохион байгуулсан бөгөөд Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо хамтран зохион байгуулсан юм.

Эх орны бахархал, эцэг эхийн хүндлэл, хайр сэтгэлийн үнэнч байдал, анд нөхдийн нөхөрлөлийг ая дуугаар илэрхийлсэн бидний алтан үе гэж хүндэлдэг хосгүй авъяастнуудын зүрх сэтгэл, амьдралаас эгшиглэсэн урлагийн бүтээлүүд олон байна. “Торгон хилийн зүг” гэсэн дууг өнөөдөр ч эрчүүд маань аялсаар. Бүхээгтэй ногоон машинтайгаа Бүрий үдшээр хаачихна вэ гэж ирээд л дуулах нь тэртээ он жилүүдийн хүйтэн дайныг Монгол эрчүүдийн эр зоригоор яаж ялсан үнэн түүхийг энэ үе мэдэхнээ.

УДЭТ-аас оюутан, сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан энэ тавдугаар сарыг хүүхдийн жүжгийн сар болгон зарласан билээ. Энэ хүрээнд энэ сарын 15 хүртэл зохиолч С.Жаргалсайхан “Тэмүүжин”, Г.Х.Андерсоны “Лусын дагина”, К.Дрангунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” бүтээлийг тоглох юм. Түүнчлэн тус театр энэ оны уран бүтээлийн төлөвлөгөөндөө хүүхдийн шинэ жүжиг тавихаар тусгажээ. Тэрхүү шинэ уран бүтээл нь зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” бэсрэг найраглалаас сэдэвлэсэн синтиз мюзикл аж.