Ангилал: Хип Хоп

Урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж байгаа хамтлагийн нэг бол “Fly” хамтлаг билээ. Тус хамтлагийн залуус удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан монголын бүх сайхан ээжүүддээ зориулан “Уяхан сайхан ээж” шинэ уран бүтээлээ хүргэхэд бэлэн болжээ.

Youtube болон сошиал ертөнцөд гитар Гантулга гэдгээрээ олонд танигдсан дуучин Гантулгыг бид МҮОНТВ-ын “Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрээр мэдэх болсон билээ. Тэрээр тус киноны дуу болох “Он жав” дууг дуулж амьдруулсанаас хойш түүний уран бүтээлийн гараа эхэлсэн юм.

“Камертон-2″ шоунаас авьяаслаг уран бүтээлчид цөөнгүй төрөн гарсан. Тэдний тэргүүн эгнээг өнгөлж яваа залуус бол “Бид-4” хамтлагийнхан. Тус хамтлаг өнгөрсөн онд шинэ цомгоо өлгийдөн авч сонсогчдынхоо сонорыг мялаасан билээ. Хамтлагийн хөдөлмөрч залуус маань шинэ оны анхны клипээ цацлаа.

“Black Zebra” студийн бүтээл, жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эбигийн найруулсан “Аав” УСК удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.