Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн товч намтар
Утга зохиол

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн товч намтар

Урлаг Урлаг27/04/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anhaa_(10)7220147592012-04-27-15-05[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн товч намтар

 

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа /1803-1856/ Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Дулаан харын уулын өмнө нарийн хараас эгц урдхан Дэнгvvн худгийн хойно Шувуун хэмээх өчvvхэн шадны дэргэд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.



Нэгэн өдөр Данзанравжаа аавынхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа. Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргүүн, тарган ноён ихэд хилэгнэн уурлаж, гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон ноорхой хүүгийн дээр дусаал дусаагүй байхыг харжээ.



“Энэ муу нусгайн дээр яагаад бороо ганц ч дусаагүй байдаг билээ. Гэрийн хойморт суугаа миний дээрээс ингэтлээ дусдагийн учир юу вэ” гэжээ. Үүний хариуд жаалхүү Данзанравжаа:

Үүл нь гараад бороо орохын цагт

Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ

Өвчин болоод үхэхийн цагт

Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэ

гэж зургаан настайдаа зохиосон “Хурмаст тэнгэр” шүлгээ уншиж өгчээ. Найранд уригдан ирэгсэд түүний шүлгийг сонсоод ихэд гайхан бахархаж, хүүг өхөөрдөн хүндэлсэн гэдэг.Тэгтэл санаандгүй явдал болж, авьяаслаг ядуу хүү Данзанравжааг ноён хутагтаар тодруулж, түвд, монгол бичиг, буддын шашны гүн ухаан, зан үйлийн номд суралцуулж эхэлжээ. Тэр авьяас билгээ түшиж 14 наснаасаа Түвдийн нэрт шүлэгч Гомбо Галданжамцын шүлэг дууллыг сонирхон судалж, Монголын олон хошуу нутгаар жуулчлан явж, түүх соёл, угсаатны зүйн элдэв сонирхолтой зүйл цуглуулж, шүлэг дуу зохиож байлаа.Данзанравжааг монгол, түвд хэлээр нэг мянга шахам шүлэг, дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгддэг байна. Олон түмэнд ихэд алдаршсан зохиолын тоонд “Урьхан хонгор”, “Салж ядах сэтгэл”, “Сэргэлэн зант Цагаанаа”, “Духтай хурдан хүрэн”, “Ертөнц авхайн жам”, “Үлэмжийн чанар”, “Ичиг ичиг” зэрэг дуу шүлэг нь ордог байна.

Данзанравжаагийн сургаалийн шүлгүүдээс хамгийн өргөн дэлгэрсэн нь “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал” юм.

Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ

Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ

Үнэн үгтэн омогтны тоонд орно

Башир үгтэн сэцний суудалд сууна. . .

Дулдуйтын Данзанравжаа бол бүгчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгилуулж байсан авьяас билэг төгөлдөр хүн билээ. Мөн тэрбээр яруу найрагч, зохиолч, шашны томоохон төлөөлөгч, соён гэгээрүүлэгч байлаа.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026
Утга зохиол Урлаг

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026
Утга зохиол Урлаг

Детектив зохиолын “хаан” Хигашино Кэйго таалал төгсжээ

29/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.