Ангилал: Үндэсний хөгжим

Энэ сарын 3,4-нд болох “New Star” студийн 10 жилийн ойд зориулсан Рок попын бүх оддын нэгдсэн тоглолтонд оролцож байгаа Гитарчин Өөжгийтэй тоглолтын бэлтгэлийн үеэр уулзаж ярицлсанаа та бүхэнд хүргэе.

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод 12дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өчигдөр болсон боксын медалийн төлөө манай тамирчид рингенд хүч үзсэн.

Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогт гоц мөргөж, Туркменистаны боксчин Мередовыг 3:0-оор (30:25, 29:27, 30:25) илт илүүрхэж, ялаад байсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинд ялагдав.

Ажил хэрэгч эрчүүддээ зориулан дэлхийн алдарт брэндүүдийн костюм, пиджакны онцгой урамшуулалт, хямдралтай худалдаа УИХ-ын таван давхарт байрлах “Media center”-т болох гэж байна.

Нисч яваа ном, давхиж яваа морины зурагтай алтан шар автобус Хэнтий нутгаар аялж явна. Тэрхүү зургийг дэлхийн хүүхэд бүхний үзэх дуртай Дисней-тэй хамтарч байсан нэрт зураач Мартин Су Монголын багачуудад зориулж урлан бүтээжээ.

Сарын эхний хорь хоногт Хониныхон үүлэн дээгүүр хөвөх болно. Учир нь 10 сарын 23 хүртэл Нар Хонины ордод байрлаж эрч хүч, гэрэл гэгээ бэлэглэх юм. Нар болон Сугар гаригийн хамтын нөлөөгөөр хайр сэтгэлтэй холбоотой үйл явдлууд сэтгэлийг чинь илүүтэйгээр догдлуулж эзэмдэнэ. Магадгүй чамд тархиндаа биш зүрхэндээ хөтлөгдөж амьдраад байгаа мэт санагдахыг үгүйсгэхгүй. Анхны харцаар дурлалцахад итгэдэг ч бай үгүй ч бай гайхамшигтай учрал чамайг хэдхэн алхмын цаана хүлээж байгаа юм шиг санагдаж, нэг хором тайван байхгүй л болов уу. Шинэ сорилт эсвэл шинэчлэгдсэн хуучин харилцаатайгаа нүүр тулахад бэлдээрэй.

Оюутолгойг шат шатны шүүх дээр ялсан гэдгээрээ олны танил болж “тэмцэгч” гэгдэх болсон С. Гантуяа бүсгүй нийгэмдээ идэвхтэй иргэн байхын утга учрыг мэдрэхийг хүссэн хүмүүст зориулж тэмцлийн арга аргачиллыг агуулсан “ИРГҮН” номоо гаргасан. Тэгвэл “ ИРГҮН” ном нь нээлтээ хийгээд гурав хонож байгаа хэдий ч “Интерном” номын дэлгүүрийн Бэстсэллэр буюу шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байна.

Би өөрийнхөө бүтээлээс гоо сайхныг, гоё сайхныг мэдрээсэй, хараасай гэж хүсдэг. Уран бүтээлч хүн бүр өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Зарим нь шүүмжлэлтэй, хар бараанаар ч илэрхийлсэн байдаг. Харин миний хувьд сайн сайхан зүйлийг хүмүүст харуулахдаа үргэлж сайхан мэдрэмж төрдөг. Зураг бүр заавал гүн агуулга харуулсан байх албагүй шүү дээ, яагаад гоё өөдрөг, өнгө төрхийг харуулж болохгүй гэж…хэмээн өөрийнхөө үзэл бодлыг илэн далангүйгээр хуваалцах нэгэн зураач залуухан бүсгүйтэй уулзлаа. Хэдий нас залуу ч Монголын томоохон галерей болох “Blue moon” арт галерейн захирал ажээ.Түүний нэр Э.Тэмүгэ.

Монголын хошин урлагийн акулуудын нэг “Шинэ үе” продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээгээд удаагүй байгаа билээ. Өчигдөр “Жинхэнэ Жентельмен” гэртээ байдаг инээдмийн шоу тоглолтын өмнөхөн тус продакшны захирал, жүжигчин МУГЖ Н.Ариунболд буюу Бооёотой уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.

Баруун хязгаарын аймгуудаар 5500 км унадаг дугуйтай аялах Ч.Мөнгөндалай одоогоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт явж байгаа бөгөөд Улаан Уул сумын Өгийн даваан дээр унадаг дугуй нь эвдэрсэн байна. Ямартай ч дугуйгаа түрсээр аймгийн төв дээр ирсэн бөгөөд засч чадаагүй байна гэсэн мэдээллийг бидэнд ирүүллээ.