Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд залуучуудын дунд давалгаалж байгаа хамгийн үр дүнтэй төсөл болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Өмнө нь зохион байгуулагддаггүй байсан унадаг дугуйн парадыг тогтмол зохион байгуулж байгаа юм. 2012 онд Чингисийн талбай дээр залуус Унадаг дугуй хийсэн бөгөөд 2013 онд Зам гэсэн үг бичиж төр засагт унадаг дугуйн зам хэрэгтэй байгаа дуу хоолойгоо хүргэсэн юм. Мөн залуус энэ оны 8-р сарын 25-н буюу “Монголын залуучуудын өдөр”-өөр МЗХ-ны гадаа талбайд унадаг дугуйгаа шатааж хүртэл дуу хоолойгоо өргөж байсныг санаж байгаа болов уу.
Ангилал: Үндэсний хөгжим
Би хөгжмийн найруулагч мэргэжлээр СУИС-ийг төгссөн ерөнхийдөө дууны үг, ая,найруулга бүх л зүйл дээрээ би өөрөө ажилладаг. Анх дангаараа 2012 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хамгийн анхны уран бүтээлээ найз нөхддөө зориулж “Найз” хэмээх дуугаа гаргасан тэр даруйдаа л FM, Youtube.com дээр залуучуудад хүрсэн уран бүтээл болсон доо.
Энэ удаагийн “Инчёон-2014” Азийн спортын XVII наадамд Монгол Улсын баг тамирчид урамтай сайхан амжилт үзүүлж урьд өмнө азийн наадамд үзүүлж байсан амжилтуудаа ахиуллаа.
Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас жил бүр гаргадаг судалгааны дүнгээс үзвэл дэлхий даяар аялагч жуулчдын тоо улс орон бүрт харилцан адилгүй боловч тасралтгүй өсөн нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэхүү өсөлт нь бууралгүй цааш үргэлжлэх хандлагатай байна.
Манай улсад марк бий болоод өдгөө 90 дэх жилтэйгээ золгож, шуудан харилцааны салбарынхан энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байна. Анх 1924 онд “Элдэв-Очир” нэртэй долоон ширхэг маркийг хэвлүүлж байснаас хойш өдгөө 990 сэдвийн хүрээнд 4100 төрлийн марк үйлдвэрлэжээ. Тэр бүх маркыг өдгөө Монгол маркийн музейд он оноор нь дараалуулан хадгалах боломжтой боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган баруун аймгуудаар 5500 км аялаж байгаа Ч.Мөнгөндалай зорилгоо биелүүлээд гэрийн зүг хүлгийн жолоогоо залсан байна. 4 сарын өмнө яг 6-р сарын 7 буюу автомашингүй өдрөөр замдаа гарч байсан тэрээр өчигдөр гэрийн зүг жолоогоо эргүүлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гурав хоногийн өмнө гарсан бөгөөд Төмөрбулаг сумын нутгаас Шинэ идэр сумын нутгаар явж Жаргал сумаар дайран Архангай аймгийн нутаг руу орно гэсэн мэдээллийг ирүүллээ.
Далайн эргийн бикинитэй халуухан хүүхнүүд /+18/
УДБЭТ-ын уран бүтээлийн 52 дахь улирлын нээлтийн тоглолт суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийн хан хүүгийн дүрд 12-ны өдөр тоглох балетийн гоцлооч О.Ганцоожтой ярилцсан юм.
-Театрын улирал эхэллээ. Сонгодог урлагийн үзэгчид театрын нээлтийг тэсэн ядан хүлээдэг. Гоё дуурь, балет үзэх гэхийн сацуу хайртай уран бүтээлчдийнхээ тоглолтыг үзэхсэн гэхээс хоног тоолдог. Үзэгчдийн хайртай уран бүтээлчдийн тоонд таны нэр багтаад багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс таныг фэнүүдтэй тань уулзуулж байгаадаа баяртай байна. Та сайхан амраад ажилдаа оров уу?
Жил бүр уламжлал болон БНЭУ-ын Дармасала хотод 2012 оноос эхлэн зохиогдож буй монголчуудад зориулсан Далай багшийн номын айлдварын тов гарлаа. 2014 оны 12 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш монголчуудад зориулан өөрийн морилон буй Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын “Ламрим-чэнбо” буюу “Их бодь мөрийн зэрэг” номыг тайлбарлан айлдаж, маань мэгзэмийн лүн, ван жинан хайрлахаар боллоо.
Сүүлийн үед хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сайн, муу олон мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотой бид МУБИС-ийн Урлаг биеийн тамирын сургуулийн багш Л.Доржжавтай уулзаж ярилцлаа.