Ангилал: Үндэсний хөгжим

МЗХ, Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн төслүүдэд оюутан залуучуудыг бүртгэж эхэлжээ. Зуны амралтаараа сум орон нутагтаа очиж цалинтай ажиллах, ажил мэргэжлийн дадал эзэмшиж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломж оюутан залуучуудад олдож байна. “Ажилтай, орлогтой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Сумын залуус” төсөлд эмч, англи хэл, математик-мэдээлэл зүй, үйлдвэрлэл-бизнесийн удирдлага мэргэжлээр суралцдаг оюутан залуучууд хамрагдаж боломжтой юм байна. Тэд 4, 4-өөр нэг баг болж 21 аймгийн 331 суманд хувиарлагдан зуны 2 сарын хугацаанд цалинтай ажиллах гэнэ.

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт яруу найрагч Ц.Хулан “Алтан зэгсний ангир” яруу найргийн шинэ түүврийнхээ нээлтийг хийсэн.

Монголын Залуучуудын Холбооноос санаачилан Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад оролцуулж зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Ажлын гараа”, цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх “Цагийн ажил”, хөдөө сумдад очиж ажиллаж, сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх “Сумын залуучууд” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болж МЗХ дэргэдээ Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг байгуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа хаа сайгүй өрнөж байна. Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал ид өрнөж байгаа энэ үед фэйсбүүк, твиттер цахим мэдээллийн сувгуудаар МЗХ-ноос санаачилан өрнүүлж байгаа “Залуусаа, сонгуульдаа оролцъё” аяны Би саналаа өгнө постер, зураг болон видео шторкууд хүчтэй давалгаалж эхэлжээ. Тэд залуучуудаа саналаа өгөхөд уриалсан олон сонирхолтой постеруудыг бэлдэж, дэмжсэн залуусын зургийг нийтэлсэн байна.