32 жилийн хүлээлтийг тайлж медаль авчирсан чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин Лондонгийн Олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд эх орноо төлөөлсөн дэлхийн…
Ангилал: Үндэсний хөгжим
“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюушийг попопера хамтлаг байгуулсан тухай хэвлэл мэдээллээр цацагдах болсон. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
“A Sound” гэдэг хамтлагийн нэрийг нь л хэлэхэд таны толгойд тэдний уянгaлаг дуунууд шууд л бодогдож байгаа байх. 6 жилийн өмнө зүгээр л бааранд дуулж мөнгө олох зорилготой нэгдэж байсан бол тэд одоо өөрийн гэсэн өнгө аястай, шилдэг хамтлагуудын нэг болж чадсан.
БНСУ орчин үеийн дуу хөгжмөөрөө дэлхий нийтийг байлдан дагуулж буй гэхэд хилсдэхгүй.Тэгвэл тус улсад гэрээгээр ажилладаг нэгэн Монгол залуу тэднийг бишрүүлж эхлээд байгаа аж.
Холливудын домогт жүжигчин, өдгөө 70 насыг шүргэж яваа Роберт де Ниро “АВС”-д ярилцлага өгчээ.
Сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй тэрээр Испанийн сэтгүүлчдийг хүлээн авч киноноос гаднах амьдралынхаа талаар ярьсан байна.
Найруулагч Б.Бадар-Ууган агсны хүү хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзунтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
2008 онд Хонконгийн алдартай жүжигчин, дуучин Эдисон Чен өөрийн порно зургийн цуглуулгыг бусдын гарт алдсанаас болж урлагийн карьераасаа татгалзсан юм. Царайлаг од залуу энгэр зөрүүлсэн бүсгүйчүүдийнхээ зургийг авах хоббитой нэгэн. Тэрбээр зөвхөн өөрийн хувийн цуглуулгад хадгалах зорилгоор эдгээр зургуудыг авч байсан гэж тайлбарласан бөгөөд нотебүүкээ засуулахаар нэгэн засварын газарт өгчээ.
Өнгөрсөн онд “Өшөө авагчид” кино орлогоороо Холливудыг манлайлсан. “Elle” сэтгүүлийн сурвалжлагч тус кинонд гол дүр бүтээсэн Скарлетт Йоханссонтой ярилцжээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг урлагт дуртай монголчууд төдийгүй дэлхийн олон орны сонгодог урлагийг шимтэн сонирхогчид андахгүй. Тэрээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театраас гадна сонгодог урлагийнхны дэлхийн мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны Монгол уран бүтээлч юм. Аавынхаа авьяас, уран бүтээлийг үргэлжлүүлэн эгшиглүүлж буй С.Саянцэцэгтэй ярилцсанаа хүргэе.
Энэ жил Монголын соёл урлаг тэр дундаа сонгодог урлагийн ертөнцөд хоёр том үйл явдал тохиов. Өнгөрч буй жил хойд хөршийн “Гранд” театруудын буюу дэлхийд балетын урлагаар тэргүүлэгч Оросын балетын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”-ын сор болсон уран бүтээлчдийн нэгдсэн гала тоглолтоо Монголын тайзнаа тоглосон бол манай сонгодгууд БНХАУ-ын “Гранд” театрт бүтээлээ толилуулаад ирлээ.Өнгөрсөн жил олон гайхалтай зочинтой байсан ДБЭТ-ийнхэн ийнхүү өөрсдөө шинэ жилийн өмнө БНХАУ-ын Тяньжины “Grand Theater”-т зочлон П.И.Чайковскийн “Щелкунчик” буюу “Цөмөөхэй” балетаа толилуулав. Тус театрын урилгаар ДБЭТ-ын уран бүтээлчид олон улсын хэмжээнд анх удаа хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй буюу 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр “Цөмөөхэй” балетаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-26-нд Тяньжины “Grand Theater”-ын тайзнаа тоглосон юм. Балетын найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, монголчуудын эртний танил, Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай нар ээлжлэн удирдаж “Цөмөөхэй” балетын гол дүрүүдэд балетын гоцлооч О.Ганцоож, Ч.Ганчимэг, Г.Батчимэг нар тоглон, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, тайзны зураачаар Д.Ганбаатар нар ажиллажээ.