МУАЖ Б.Мөнхдорж гэдэг хүнийг найруулагчийн дүрээр нь ихэвчлэн төсөөлдөг байлаа. Энэ удаа бидний уулзах газар УДЭТ бус, СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургууль байсан. Оюутнуудтай энгийн хэрнээ басхүү нөгөө хэдийгээ жаахан “чимхэж”, хөглөж, үг бүрийнхээ завсарт сургамж өгч байгааг хараад түүний өөр нэгэн төрхийг олж харсан.
Ангилал: Үндэсний хөгжим
XX зууны төгсгөл үед бүх ард түмний санал асуулгаар урлаг, нийгмийн Зууны манлайг тодруулж байсан. Олон нийтийн санал асуулгаар энэ алдрыг хүртсэн болохоор хүн болгонд тоогдсон юм шиг санагдаж, үнэхээр бахдалтай сайхан байсан.
Пол Жоны тухай ярьж байна. Домогт “Битлз”-ийн амьд түүх болсон Пол Макартни дэлхийн хэдэн зуун сая хүний шүтээн болсон энэ алдартай хамтлагийг үүсгэн байгуулагч Жон Леннонтой анх яаж танилцсанаас эхлээд хамтарч хэрхэн дуу зохиодог байсан тухайгаа, тэдний харилцаа юунаас болж хөндийрсөн, хамтлаг тарахыг хэн санаачилсан тухай, мөн Ж.Леннонтой хамгийн сүүлд утсаар холбогдсон сүүлчийн яриагаа дурсч “Playboy” сэтгүүлд ийн ярьжээ.
Сугалаа сугалаад өөрсдийн багаа бүрдүүлсэн байгаа. Ерөнхийдөө дөрвөн хамтлаг маань аккпелла урсгалаар боломжийн сайхан дуулдаг боллоо. Камертон хамтлагийн дуунуудаар дөрвөн клип акапелла дуулж хийсэн байгаа. Удахгүй нэг сарын дундуур шоу маань хаалтаа хийж шалгарсан дөрвөн залуутайгаа 150 сая төгрөгний гэрээ хийнэ.
ССАЖЯ, БШУЯ, СУИС, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын урлагийн зөвлөл хамтран “Соёлын чуулган”-ыг энэ сарын сарын 12-14-нд зохион байгуулах гэж байгаа. Энэ талаар СУИС-ийн дэд захирал Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа.
ССАЖЯ, Соёл урлагийн их сургууль, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БШУЯ, Олон Улсын Монгол судлалын холбоо, МУЗ хамтран “Соёл ба хөгжил” чуулганыг арванхоёрдугаар сарын 12-14-нд Улаанбаатар хотноо зохиох гэж буй. Энэхүү үйл ажиллагааг санаачлан, хэрэгжүүлэгч СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогостой чуулганы талаар ярилцсан юм.
1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг ирэх долоо хоногт манай эх оронд хүрэлцэн ирнэ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтынх нь нэгд Монгол Улсыг оруулсан одод ирэх сарын 7,8-нд “UB Palace”-д тоглоно. “Paint my love”, “25 minutes”, “That’s why go away”, “Sleeping child”, “Take me to your heart” хит дуунуудаар нь Монголын залуус сайн мэдэх “Michael Learns to Rock” хамтлагийн тоглолтыг “Evento” ХХК санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын холбоо ажиллаж байна. Харин төслийн зөвлөхөөр хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг “Тotal Music” компани, хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази”, “Улаанбаатар палас”-ын хамт олон оролцож байгаа юм.
Монголын загварын ертөнцийн гоё сайхныг үзэгч, үйлчлүүлэгчдэд мэдрүүлж байдаг өндөр зэрэглэлийн “Cashmere Workshop” шоу өнөөдөр болох гэж байна. Үйлчлүүлэгч, хэрэглэгчиддээ шинэ жилийн бэлэг болгон жил бүр уламжлал болгон шинэ загвараа танилцуулдаг тус брэнд тансаг зэрэглэлийн ноолууран даашинзаараа алдартай. Тэд 2013 оны шинэ загварын дээжисээ ийнхүү өнөөдөр болох загварын шоугаараа танилцуулах ажээ.
“Ярилцъя” өнөөдөр та бүхэнтэй цэл залуу, шив шинэхэн нэгэн залуу бүсгүйг уулзуулахаар урилаа. Түүний нэрийг Дэлгэрмөрөн гэдэг. Дэлгэрмөрөн та бүхний интернэт дэх сайн анд “Zaluu.com” сайтын захирал юм. Одоогоос 20-иод хоногийн өмнө тус сайтыг хаасан гэх мэдээ түгж, кибер ертөнцийн хил хязгааргүй даяарчлагдсан мэдээллийн орон зай дахь тэдний уншигчдын бухимдлыг төрүүлсэн. Гэвч манай салбарынхан буюу өөрийнхөн маань эл явдалд гайхаш төрмөөр хөндий хандсан нь миний анхаарлыг татаж, улмаар түүнийг олж уулзах сонирхол төрсөн юм. Сэтгүүлзүйн салбар хэнийг ч өхөөрддөггүй хийгээд “Чи залуу юм даа” гэсэн нялуун хайраар энхрийлдэггүй. Тэрийг нь мэддэг учраас тал талаасаа хавчиж шахуулан, унаж босч, өргөстэй бутан дундуур туулай шиг дэгдэж яваа түүнийг “Зочин”-оор сонгохоор шийдсэн. Танилц, миний шинэ зочин, бяцхан хатагтай Дэлгэрмөрөн.
Туурга тусгаар монгол улсын эрх чөлөөт иргэн таньд Монгол Улс тунхагласны 88-н жилийн ойн баярын мэнд хүргье. Тэртээх 1924 онд Тусгаар тогтнолоо зарлаж, дэлхийд бvртгэгдсэнээс хойш монголчууд бие даасан тусгаар улс болсноо албан ёсоор тэмдэглэж ирсэн билээ.