Уншигчдын гарт очоод хоёр сар гаруйхны хугацаа болоход “bestseller”-ын уран зохиолын төрөлд тэргүүлээд буй Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” романы талаар Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” (УБ-2005), “Атлантын нуруу тэнийв” (УБ-2010) номын орчуулагчаар ажилласан Ж.Нэргүйтэй ярилцлаа.
Ангилал: Үндэсний хөгжим
Нийслэлд зайлшгүй нураах ёстой, хуучин барилга 260 орчим байдаг гэсэн албан тоо бий. Тэдгээрээс юу юугүй нурах дөхсөн нь 44 гэдэг. 40, 50, 120 мянгат зэрэг орон сууцны хуучны хороололд өдгөө ч олон мянган иргэн амьдарч байна. Харин эдгээр хуучин барилгыг нураавал оршин суугчид нь хаачих вэ гэсэн асуулт өнөөдөр ямар ч хариултгүй. Хариултгүй гэдгийн учир нь ашиглалтаас гарсан орон сууцны оршин суугчдыг хэрхэх тухай хуулийн нарийн заалт байдаггүй. Ийм заалт байхгүйгээс өнөөдрийг хүртэл шүүхэд шийдэгдээгүй бодит жишээ бий. Тэр бол “Цэргийн-44” гэж нэрлэдэг байсан гурван давхар барилгын түүх билээ.
Сан-Франциско хотын эрх баригчид гудамж талбайгаар нүцгэн явахыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ. Тиймээс уг хуулийн дагуу олон нийтийн газар бэлэг эрхтэн, өгзөг зэрэг нууц эрхтнээ ил гаргасан этгээдийг торгохоор болж байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Туулайхүүтэй ярилцлаа. Монголын шилдэг удирдаач, “Гоо марал”-ын эзэн тэрээр бүхий л амьдралаа сонгодог урлагт зориулж яваа нэгэн. Тиймдээ ч тэрээр Дж.Пуччиний “Богема”, “Чио чио сан” дуурь зэрэг олон дуурь, балетыг мэргэжлийн өндөр түвшинд удирдсан юм.
Жолооч нар маань өвөл болохоор л машинаа хөлдөөж царцаахгүй нь тулд “Дулаан граж эсвэл, Дулаан хучлагийг” сонгох хэрэгтэй болдог. Дулаан гражын хувьд үнэ өндөр байдаг болохоор жолооч нар маань ихэвчлэн дулаан хучлагийг сонгодог. Гэвч хучлагаа хулгайд алдах, эсвэл урагдаж цоорох, хөлдөж хугарах гэх мэт олон асуудлууд байдаг.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх удаагаа Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо Барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, энэ жилийн наадмын түрүү бөх улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглолоо.
Энэ удаагийн буланд Кино урлагийн дээд сургуулийн багш, найруулагч Т.Төмөр-Очиртой ярилцлаа. Тэрээр Монголын кино урлагийн өнөөгийн дүр төрх болон энэ салбарт шүүмж судлал хэрэгтэй байгаа талаар яриандаа онцолсон юм.
Уртын дуучин, судлаач М.Дорждагва “Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Монгол төрийн уртын дуу” бүтээлээ СD дээр хэвлүүлжээ. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
Буриад улсын Ардын жүжигчин Оросын “Премьер министр” хамтлагийн гоцлол дуучин Б.Амархүү энэ сарын 15,16-нд “Гэртээ хүрэх замд” анхны тоглолтоороо монгол түмэнтэйгээ уулзах гэж байна. Түүний аав Д.Борхүү циркийн жүжигчнээс урлагтай холбогдож Улаан-Үүд хотод буриадын циркийг байгуулж мөн тэндхийн Байгаль чуулгын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан. Буриад улсын төрийн шагналт тэрбээр дуучин хүүгийнхээ хамгийн дотны зөвлөгч нь юм. Түүнтэй хүүгийнх нь анхны тоглолтынх нь талаар ярилцлаа.
Өвөрмөц хэрнээ чадалтай хоолойгоороо алдар нэр нь дэлхийд түгсэн дуучин бол Адель. Түүнээс өөр нэг дор Грэммийн шагналыг зургаагаар нь түүж байсан дуучин үгүй. Алдарт дуучин Адель, түүний нөхөр Саймон Конеки нар бяцхан хүүгээ өлгийдөж авснаас хойш сар ч болоогүй байна. Адель амаржихаасаа өмнө олны нүднээс хэсэгтээ л далд байсан юм. Гэвч түүнийг алдарт сэтгүүлч Андерсон Күүпер “60 минут” ярилцлагын нэвтрүүлэгтээ оруулж амжсан билээ. Адельтэй ярилцлага хийж байсан сэтгүүлчид түүний бие, галбирын талаар огтхон ч асууж байгаагүй. Тэгвэл “60 минут”-ын үеэр сэтгүүлч түүнээс өөрийнхөө галбирт яагаад санаа зовдоггүй юм бэ гэж асуужээ. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард Карл Лэжерфийлд “Метро” сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр 24 настай гэхэд арай л тарган” гэж хэлсэн нь тухайн үедээ хэвлэлүүдийн өлгөж авсан шуугиан байсан юм. Күүперийн асуултад дуучин бүсгүй юу гэж хариулсныг нэвтрүүлгээс нь хөрвүүлэн хүргэж байна.