Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 24. Сумъяа гараг. Үнэг одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа, гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2016 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв, баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь, талын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Токиогийн их сургуулийн эрдэмтэд өсвөр насны хүүхдүүдийг сэтгэл гутралаас хамгаалах хамгийн найдвартай аргыг олсон байна. Тэр арга нь ямар ч үнэгүй гээд та бод доо. Бүтэн нойртой хонох хэрэгтэйг эрдэмтэд зөвлөжээ.

Өнөөгийн манай хөгжингүй ертөнцийн сэтгэлгээний аугаа түүчээ Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивэн Краснэр нар Монголд лекц уншихаар урилгаар ирж байна. Жаргаланхаан, Флин, Камеруны дохтой илбэчид, шонхорын ангууч Алан Парот, 15 тэрбум доллартой өмдөө чирсэн хужаа, агаарын орон зай худалдаж авдаг Айбэкс Молам, усанд амь оруулдаг япон гар, парламентад нэгээс илүү нам орвол балардаг тухай суртчилдаг МАХН-ын 2004 оны зочин америк сонгуулчин, тайзан дээр харуулж байгаад сохорыг нүдтэй, хөлгүйг хөлтэй болгодог христчин гайхал, телевизээр олон хүн хуурснаараа алдаршсан иран үзмэрч гээд бидэндээ таарсан амьтас ирж нохой шуугиулаад буцдаг байсныг бодвол ямар нэг хэмжээгээр оюуны аваргуудын анхаарлыг татдаг болж дээ, манай орон.

Аргын тооллын 10 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 22, Өглөгт охин одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.

Японы “Dentsu Inc” хэмээх зар сурталчилгааны фирмийн хоёр ажилтан амиа хорлосон явдал ажлын их ачааллаас болсон гэдгийг хууль хяналтын байгууллагаас тогтоожээ. Тус фирмийн 30 настай эрэгтэй ажилтан 2013 онд амиа хорлож байсан бол 2015 онд 24

“Тэнгэрийн Модун” ТББ, “Гайхамшигт Монгол наадай” ХМХ, Говьсүмэр аймгийн ЗДТГ, Говьсүмбэр аймгийн Уяачдын холбоо хамтран Монгол үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалан хамгаалж, хойч үедээ үлдээх үүднээс “Монгол адуу” тэмцээнийг зохион байгуулж байна.