Ангилал: Бие биелгээ

“Охин үрээ хайрла” хэмээх шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг шүлгийг зохиогч Бямбажавын Энхтуяа саяхан уг шүлгээ хэрхэн бичигдсэн тухай хуучилжээ.

“-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа…”, “…Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр явсан гэлтэй биш “Одоо ороод ирнэ ээ” гэлээ. Нэлээн орой

бөөн баяр орж ирсэн охиноо аав нь “Хаачаад ирэв” гэж байна. Охин ч үнэнээ л хэллээ. Гэтэл Хүрлээ уурлаад “Чи яахаараа хар нялхаараа байж оройн кино үзэж явдаг юм. Замаа алдах нь уу” гээд л загнаж гарахгүй юу. Дэлхийн хамгийн муу охиноор тодруулж, мөнгө өгсөн би ч бас буруутлаа.

Үлээгээд өнгөрөх салхинд даашинзны минь хормой сөхөгдөхгүй
Үнсээд л одох уруулд сэтгэлийн минь жолоо алдрахгүй
Хайртай гэсэн үгэнд хаширсан зүрх минь итгэхгүй
Уучлаарай гэсэн үгэнд унтарсан итгэл минь сэргэхгүй ээ

Дөчин насанд амьдрал эхэлдэг гэдэг
Дөрвөн арав ард хэдийн холджээ
Дахин дөчин намартай золгоно гэвэл
Дөмөгхөн туулах амьдралд цаг хугацаа байна
Намрын навчис салхинд хийсдэгийг мэднээ
Нартын амьдрал дахь зовлон жаргалыг ухаарнаа
Насны намбанд бүсгүй заяа цэлмэхийг мэдэрнээ
Намба өнгө чимж,нартад ухаарлаар гоёж чаднаа

Аягаа хөмөрч тавьдаггүй
Араг сандайлж суудаггүй
Алга хоосон ташдаггүй
Амьтан тамалж зовоодоггүй
Авдар сав онгорхой хаядаггүй
Арцны галыг үлээж унтраадаггүй
Архадын ёроол хоосолдоггүй
Аянчин гийчинг ад үздэггүй

Залуу явахад юм бүхэн өнгөлөг

Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг

Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг

Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө

Харчуулын гутал тоостойгоо байхад

Хашааны жаалууд нустайгаа байхад

Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад

Дөнгөж л чи над руу талимааран байхад

Яруу найрагч Ц.Хулан

Би дургүй
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучихаад аягыг нь хөмрөхөд дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй